Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол эхэллээ. Бүжгийн спортын өндөр зэрэглэлийн 200 гаруй тамирчныг бэлтгэн бүжгийн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байранд дөрвөн удаа шалгарч байсан “Мүүн дэнс энтертайнмент” ХХК-ийн ерөнхий захирал, бүжгийн спортын багш, дасгалжуулагч, Очирхүүгийн Саранхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)