зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрэгтэй эрхтэй

2022-3-11
0
ЖИРГЭХ

Эр хүн уйлдаггүй. Халаасан хоолыг аав нь идчихье. Хүү яахав малаа дагаад болно, охиноо л төв бараадуулъя. Монгол эр хүн ийм байх ёстой. Эрэгтэй хүүхдийг хатуухан гараар хүмүүжүүл. Аав нь бие сайтай алзахгүй, ээжийгээ л сайн анхаар. Өвдөхгүй байхад эм тариа гээд яахав. Эр юм байж охин шиг. Эрэгтэй хүн л хүчирхийлэл үйлддэг.

Сонсож байсан танил үгс байгаа биз. Монголын нийгэмд байдаг ийм хандлага, бидний өдөр тутамдаа сонсдог эдгээр үгс ямар үр дагавартайг эргэж харах цаг болжээ. Зүгээр хоосон үг биш гэдгийг эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалтын өнөөгийн үзүүлэлт харуулна.

Жендер гэдэг үгийг сонсохоор эмэгтэй хүний эрхийн тухай яриа гэдэг ойлголт толгойд шууд буух нь бий. Угтаа жендерийн хөгжил гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, тэднийг нийгмийн харилцаанд оролцох, хөгжих тэгш боломжоор хангах тухай юм. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьж, хэлэлцэж ирснээс энэ тэнцвэр алдагдаж эрэгтэйчүүдийн асуудал тойргийн гадна үлдэх байдал анзаарагдаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал их байгаа учраас анхаарлын төвд орох нь аргагүй. Нөгөө талд эрчүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, орлого, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл гээд олон асуудал бий. Тэдгээрийг тойргийн төвд оруулъя. Эмэгтэйчүүдийн асуудалтай энэ тэнцүү авч үзье.

Тоо бол зүгээр нэг тоо байдаггүй. Тоо өөрөө “үг хэлж байдаг”. Анхаарч харж чадвал асуудал тэнд бий. Монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт ойролцоогоор 66 жил, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 76 жил байна. Дундаж наслалтын зөрүү 9.7 жил. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. 2020 оны дүнгээр нийт нас барсан хүмүүсийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй хүмүүс байна.

Эдгээр тоо юуг хэлнэ вэ? Эрэгтэйчүүдийнхээ асуудалд анхаарах цаг болсныг гэрлэн дохио шиг сануулж байна. Одоохондоо магадгүй шар гэрлээр сануулж байгаа. Анхаарахгүй цааш явбал улаан гэрлээр дохио өгнө. Дундаж наслалтын зөрүү улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

Эрэгтэй хүмүүсийн нас баралтын шалтгааныг авч үзье. Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2.8 дахин их байна. Эрэгтэйчүүдэд маань анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Амссан бол жолоо барих тухай бодохын ч хэрэггүй. Энэ статистик дахиж өсөх ёсгүй.

Эмэгтэйчүүдтэй харьцуулбал, эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт 5.8 дахин их байна. Аавуудынхаа, ах дүү нарынхаа, эрчүүдийнхээ сэтгэлийг анхаарч сонсоорой гэсэн дохио биш гэж үү. “Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” гээд дуулдаг даа. Эр хүн уйлдаггүй гээд дотогшоо залгисан нулимс энэ таагүй үзүүлэлтийн шалтгаан юм биш биз. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бухимдлаа зөв аргаар тайлж байх ухаанд эрчүүд минь суралцах хэрэгтэй. Энэ нь архи уухын шалтгаан болж болохгүй. Эрчүүдийнхээ өвдсөн бие, эрхтнийг оношилж эмчлэхдээ ч, хөндүүрлэсэн бодол, сэтгэлийг нь илааршуулахдаа ч бид цаг алдаад байгаа юм биш биз?

Эмэгтэй хүмүүстэй харьцуулбал, эрэгтэйчүүдийн бусдад хорлогдсон тохиолдол 4.1 дахин их байна. Осол гэмтэл, хавдар, зүрх судасны өвчлөл бас л өндөр. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дөнгөж 34 хувь нь эрэгтэйчүүд. Энэ мэт олон харьцуулалтыг хүйсийн тэгш эрхийн жинлүүр дээр жигнэж үзэхэд тэнцвэр аль хэдийнэ алдагджээ.

Дээр хэлсэнчлэн тоо “хашгирч” байгаа бол бид чихээ дарж болохгүй. Өнөөдөр үйлдэл хийж эхлэхэд урт хугацаандаа үр дүн гарна. Магадгүй 20 жилийн дараах тоон үзүүлэлтийг харахад өнөөх хазайсан жинлүүр тэнцвэрээ хадгалсан байх вий. Бид эрэгтэйчүүдийнхээ асуудалд өнөөдөр анхаарч чадсан тохиолдолд шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дэлхийн дундаж хэмжээнд ойртож очих ёстой.

Эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ ямар байна вэ? Дахиад тоогоо “нухъя”. Эрэгтэйчүүдийн тасаг улсын хэмжээнд 14 байна. Нийслэлд 6, орон нутагт 8 бий. Улсын хэмжээнд 14 андрологийн эмч, 60 уралогийн эмч байна. Монголд 1 сая 600 мянга гаруй эрчүүд бий гээд тооцвол нэг эмчид 21 мянга 600 гаруй хүн оногдоно. Эрчүүдийн асуудалд анхааръя гэвэл эндээс л эхлэх ёстой. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, үйлчилгээний чанар, хүртээмжийг хамгийн түрүүнд тавихаас өөр аргагүй. Нас барсан эрэгтэйчүүдийн дунджаар 20 хувь нь зүрх судасны өвчний, 15 хувь нь хавдрын өвчний, 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байна.

Эрчүүдийн маань боловсрол юу билээ. Тэд хаана, юу сурч байна, эсвэл яагаад суралцаж чадахгүй байна вэ? “Тоо”-гоо харахад тольдсон юм шиг тодорхой үзэгдэнэ. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 39 хувь, бакалаврт суралцагчдын 40 хувь, магистрантурт суралцагчдын 34 хувь, докторантурт суралцагчдын 42 хувь нь эрэгтэйчүүд байна. Тавин хувьд хүрсэн үзүүлэлт алга. Өнөөх тэнцвэр бас л алдагджээ. Эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэдэг нийтлэг хандлагын үр дагавар болов уу. Боловсролын ялгаанаас хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын зөрүү, хандлагын зөрчил, амьдралын чанарын ялгаа гээд олон чухал асуудал салаална. Тоохгүй өнгөрөхөөр жижиг асуудал биш.

Тэгвэл эрэгтэйчүүд маань хаана ажиллаж байна вэ?

Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, жижиглэн болон бөөний худалдааны салбарт түлхүү ажиллаж байна. Барилгын салбарт ажиллагсдын 87 хувь, уул уурхайн салбарт ажиллагсдын 82 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо цөөн.

Энэ мэт олон үзүүлэлтийг ярьж болно. Тэр бүхэн цаанаа анхаарлын бас асуултын тэмдэгтэй. Тийм учраас эрэгтэйчүүдийнхээ асуудлыг хамтдаа ярилцъя гэж байгаа юм. “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвтэй үндэсний чуулганыг 3 дугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд зохион байгуулах гэж байна. Засгийн газраас анхаарч, ач холбогдол өгч байгаа. Ярих асуудал их бий. Тэр хэрээр хэрэгжүүлэх бодлого, хийх ажлаа ч шинээр харах учиртай. Эрчүүд өөрсдийн асуудлаар дуу хоолойгоо гаргая. Эмэгтэйчүүд эрчүүдийнхээ төлөө үгээ хэлье. Эрдэмтэн судлаачидтайгаа ярилцъя. Хүн бүр чуулганы танхимд ирэх боломжгүй ч дор бүрнээ эрэгтэйчүүдийн асуудлыг бодож үзье. Гэр бүлээрээ ярилцъя. Аавынхаа эрүүл мэндийг анхааръя. Хүүгийнхээ үгийг сонсъё. Энэ нь нэг талаар үндэсний чуулганы “Оролцоо” юм. Та ирж чадахгүй ч оролцож чадна гэсэн үг.

Уг нь эрэгтэй хүн эрхтэй. Гэвч Монгол эрчүүдийн гүндүүгүй, хээгүй, хэнэггүй, тоомжиргүй, хайхрамжгүй байдал тэднийг эрхгүй юм шиг амьдрах нийтлэг хандлага руу чиглүүлэх нь бий. Гэр бүлийн ноён нуруу, улс орны үнэт баялаг болсон эрэгтэйчүүдээ хайрлая, хүндэлье.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.199)
    Одоо дахиад эр хүн халамж нэрийн доор гэр цэвэрлэх хоол хийх гээд бүх л юмыг эрэгтэй хүн хийх ёстой амэгтэйчүүд хумсаа урт ургуулаад юу ч хийхгүй байх тунхаглал их болсон
    2022 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    6 цаг 57 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    7 цаг 11 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    7 цаг 15 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    7 цаг 56 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    8 цаг 25 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    8 цаг 29 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    10 цаг 42 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    11 цаг 11 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    12 цаг 36 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    12 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    13 цаг 34 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    13 цаг 58 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    14 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 50 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    14 цаг 51 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    15 цаг 1 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    15 цаг 7 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК