Сүүлийн хоногт улсын хэмжээнд 219 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 137 нь Улаанбаатар хотод,
- 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор улсын хэмжээнд 1,005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,996 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 237
- Хүндэвтэр – 660
- Хүнд - 96
- Маш хүнд – 12 хүн байна.