"Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн" өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэлжээ. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарина. Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил сум дундын Ойн ангиа түшиглэж 2,5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна. Говьсүмбэр аймаг далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг билээ.
Д.Батчулуун