Сүүлийн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 68 нь Улаанбаатар хотод,
- 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
- Нийт нас баралт 2,105 болсон байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 946 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 205 нь хүүхэд юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 222
- Хүндэвтэр – 609
- Хүнд – 105
- Маш хүнд – 10 хүн байна.