зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Баянжаргал: Иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо зөв сонгох шаардлагатай байна

2022-3-15
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын зүүн эрэгт үүссэн халиа дошинг хэрхэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Р.Баянжаргалтай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ:

-2016-2020 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд халиа дошингийн байдал маш хүнд байсан. Дүүргийн 2, 4, 5, 7, 9, 12, 17, 21, 23 дугаар хорооны нутагт халиа дошин их хэмжээгээр үүсэж, ялангуяа 2018-2021 онд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж байж халиа дошинг арилгах ажлыг хийж байсан. Энэ жилийн хувьд байгаль дэлхийн онцлогоос хамаарч байдал өмнөх жилээс харьцангуй гайгүй байна. Ялангуяа дүүргийн 23 дугаар хорооны нутагт Баатархайрханы баруун талын Олон булаг оргилж их хэмжээний газар нутагт халиа дошин үүсгэдэг байсан бол энэ жил их эрт арванхоёрдугаар сард хөлдсөн. Мөн дүүргийн 4,5 дугаар хорооны булаг хөлдөж оргилоогүй. Харин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын дагуух айлууд усанд автах нөхцөл үүсээд байна. Одоогоор аюултай хэмжээнд хүрээгүй хэдий ч голын баринтаг тавигдаад, мөс гэсээд ирэхээр хүндрэл үүсэх магадлалтай. Байгалийн зүй тогтлоос шалтгаалаад булаг шанд оргилоогүй ч голын эрэг дагуух өрхүүд усанд автахыг үгүйсгэх аргагүй.

-Халиа дошинг арилгаж, айл өрхийн амьдрах боломжтой нөхцөл бий болгохын тулд жилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулдаг вэ?

-Манай дүүргийн тухайд 2020 онд 81 сая төгрөг, 2021 онд 51 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгө айлуудын хашаа, гэр байшин усанд автахаас сэргийлэхийн тулд зориулалтын техник, механизм дайчлах түрээслэн ажиллахад зориулагддаг гэсэн үг. Энэ жилийн хувьд 14 дүгээр хорооны нутаг СЭМҮТ-ийн саарал уснаас үүдсэн дошинг арилгах ажилд дүүргийн ТҮК болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн ажилтнуудыг дайчлан ажиллуулсан.

Энэ жил Сэлбэ голын зүүн эрэг дагуу далан байгуулах, иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо  зөв сонгох шаардлагатай байна. Голын сав газар, эрэг дагуу, гуу жалга,  усны голдиролтой газарт буучихаад дараа нь төр, орон нутгийн байгууллагыг буруутгах болон жил бүр улсын хөрөнгө гаргаж халиа дошин арилгахыг шаардах нь учир дутагдалтай санагддаг. Татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж буйн нэг хэлбэр шүү дээ. Цаашид голын ай сав, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд суурьшуулах ажил хамгийн чухал гэлээ.  

Жилийн жилд үерт автаж, халиа дошин үүсдэг газарт айл өрхүүд нутагласаар байгаа юм. Тэдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад сэтгэл зовнидоггүйн дээр ус урсах суваг шуудуу гаргах, элстэй шуудай тавих зэргээр гэр байшингаа хамгаалахад анхаардаггүй гэнэ. Иргэд өөрсдөө санаачилгатай байвал амьдрах нөхцөлөө сайжруулж болдог гэдгийг Сэлбийн 7, 8 дугаар гудамжинд нутагласан айл өрхүүдийн жишээ харуулж байна. Тэдгээр айл барилга барьж буй  аж ахуйн нэгж, байгууллагаас шороо авч буулган далан үүсгэсэн тул энэ жилийн хувьд усанд автаагүй хаваржиж буй аж.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 11 дүгээр гудамжинд халиа дошин үүсгэдэг булгийн усыг зайлуулах суваг, дренажийг  бий болгосноор тухайн орчмын айл өрхүүд ая тухтай өвөлжиж, хаваржих болжээ. Энэ мэт сайн жишээ цөөнгүй ч саар жишээ ч мундахгүй. 

Ноднин жил гэр нь усанд автаж, зурагт хөргөгч нь тэр чигтээ мөсөнд барьцалдсан нэгэн айлын тухай мэдээлэл цахим орчин болоод телевизээр цацагдсан. Тэрхүү айл энэ жил ч нөгөө л сууриндаа амьдарч байлаа. Усны халиа үерийн ус шиг гэнэт их хэмжээгээр үүсдэггүй бөгөөд хоногт 1.5-2 см-ээр нэмэгддэг гэнэ. Тиймээс тухайн айлын хувьд голын халиа гэр дүүргэх хэмжээнд хүртэл хүлээх бус эд хогшлоо нүүлгэх, өөр газарт шилжин суурьших боломж байсан гэдгийг тодотгож байлаа. Автомашин засвар хувиараа ажиллуулдаг нэгэн иргэний ойр орчимдоо тарьсан хог, машины сэгийг та бүхэн харж байна. Хүн бүхэн амьдарч буй орчноо эрүүл аюулгүй байлгахад анхаарч, багахан ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргавал нийслэлийн харьяа алба агентлагийн зүгээс дэмжиж, шаардлагатай тусыг үзүүлэхэд бэлэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн голын хөрсний усны нэвчилттэй болон голын ай сав газарт амьдарч буй айл өрхүүдийн бохирын цооног, жорлон нь усаар дүүрч хальснаас халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрддэг нь хамгийн эрсдэлтэй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    5 цаг 42 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    5 цаг 56 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    6 цаг 0 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 41 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    7 цаг 10 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    7 цаг 14 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    9 цаг 27 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    9 цаг 55 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    11 цаг 21 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    11 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 2 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    12 цаг 19 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    12 цаг 43 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    12 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 цаг 35 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    13 цаг 36 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    13 цаг 46 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    13 цаг 52 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК