КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдаж байна. Хурлын үеэр М.Оюунчимэг гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд ингэж хариуллаа.
Тэрбээр “Томуу, томуу төст өвчин улиралын чанартай, 5-6 хоног үргэлжилдэг. Тиймээс нэмэлт эмнэлэг шаардлагагүй. Харин хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна. Ахмадын эмнэлэг болон бусад эмнэлэгт нэмэлт ор дэлгэх ажил хийж байгаа тиймээс коридорт өвчтөн авдаг асуудал байхгүй болно” гэв.
Сэтгэгдэл (2)