зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЯ, ШӨХТГ-ынхан "Сетунари"-гаас эмээдэг үү?!

2022-3-16
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, оношлуур, урвалж нийлүүлж, лабораторийн үйл ажиллагаа явуулдаг “Сетунари” гэж компани бий. ЭМЯ, түүний харьяа том төслүүд мөн COVID-19-ийн үед улсын төсвөөс болон хандив, тусламжаар ирсэн хөрөнгийн тендерт тогтмол оролцдог.

“Сетунари”-гийн үүсгэн байгуулагч нь Д.Энхтуяа бөгөөд охин болон туслах компани олонтой. Ер нь бол энэ салбарт 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэм нь салбартаа монополь тогтоохыг оролдож, өрсөлдөгчдөө шахах үйл ажиллагаа явуулдаг гэх гомдол тасардаггүй. Ийм байдалтай олон жил болж байна.

Тус компанийг хамгийн сүүлд ЭМДЕГ-аас зарласан Сумын эрүүл мэндийн төвүүдэд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ЭМДЕГ/202110015 дугаартай 9.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг аваад төрийн мөнгийг үрэн таран хийж байна гэх мэдээлэл тарсан.

Түрүүч нь I нүүрт

Тодруулбал, энэ тендерт дөрвөн төрлийн тоног төхөөрөмжтэй нэг багцад нийт 86 шалгуураар санал авсан. Оролцсон долоон компани 3.6- 9.79 тэрбумын хооронд санал өгсөн. Гэтэл 9.75 тэрбум төгрөгөөр санал өгсөн “Сетунари” шалгарсан байна гэх гомдлууд тарсан.

Харин төрийн тендерийн албан ёсны мэдээллийн сайтад “...“Сетунари”-г уг тендерт шалгаруулаагүй, хассан” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Тайлбартаа “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29.4 тус тус заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болж тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тэгвэл өнөөх “Сетунари” маань нөгөө талд нь ЭМДЕГ-аас зарласан өөр нэг тендерт шалгарчээ. Тус компани 2021 онд 32.325 тэрбум төгрөгийн өртөгтэй ЭМДЕГ/202102001 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн 8.280 тэрбум төгрөгөөр 64 зүслэгтэй компьютер томограф нийлүүлэх “Багц 3”-т шалгарсан байна. Үнэлгээний хороо тус компанийг “Хамгийн сайн гэж үнэлэгдсэн” хэмээн тайлбартаа бичжээ.

Үүнээс гадна хэл ам гарсны дараа цуцлагдсан гэх ЭМДЕГ-ын дээрх 9.8 тэрбумын тендертэй яг ижил нөхцөл байдал 2019 онд болж байжээ. Тухайн жилд ЭМЯ-ны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийн 2.14-т “ Зарим төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэх гэрээг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.28 -т заасан тендерийн хүчинтэй хугацаанд байгуулаагүй байна” гээд “Тухайлбал, улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх “Багц 4”-т шалгарсан “Сетунари” ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хүргүүлсэн боловч 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан” гэсэн байдаг.

Түүнчлэн “Сетунари”-гийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, бараа материалд асуудал гарч байсан тохиолдол цөөнгүй аж.

2014 онд тухайн үеийн ҮАГ-ын хийсэн аудитын дүгнэлтэд “Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, нийлүүлэлтийн нэгдсэн бодлого дутагдаж байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлж байгаа гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналтыг сулруулснаас тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлээгүй, тээвэрлэлт, суурилуулалтын явцад гарсан гэмтлийн улмаас тухайн тоног төхөөрөмжийг ашиглаагүй байна. Тухайлбал, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт “Оношилгооны төв” шинээр байгуулахад 2.151.575,5 мянган төгрөгийн тоног төхөөрөмж ирснээс “Сетунари” ХХК-ийн нийлүүлсэн биохимийн анализатор, коагулаграммын аналикатор, илиза уншигч хэвлэгч, тог баригчгүй, шээсний анализатор дрограммын гэмтэлтэй, тог баригчгүй, тархины судасны 26 доплеграфи хэвлэгчгүй техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна” гэсэн ноцтой факт орсон байдаг.

Эдгээр нь “Сетунари” компанийн үйл ажиллагаатай холбоотой олны нүдэнд ил байдаг мэдээллүүд юм. Гэсэн ч холбогдох байгууллагууд тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлага ярих тал дээр учир дутагдалтай ажилладаг байна. Тэр ч байтугай ЭМЯ, ШӨХТГ гэсэн төр төлөөлсөн байгууллага “Сетунари”-гаас эмээдэг бололтой.

Учир нь “Сетунари” ямар нэг тендерт ялагдвал, гомдлыг нь авч хэлэлцсэнгүй гэх шалтгаанаар ЭМЯ-ны Үнэлгээний хороо, ШӨХТГ-г шүүхэд өгчихдөг байгаа юм.

Мөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн захиргааны хэрийг шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар “Сетунари” компанийн нэхэмжлэлтэй, ЭМЯ, ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороо, ШӨХТГ-ыг хариуцагчаар татаж, “Лабтех”, “Саммит медикал сервис” компанийг гуравдагч этгээдээр татсан хэргийг хэлэлцээд 0466 тоот шийдвэр гаргажээ. Уг шийдвэрт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.1, 15.3.2, дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сетунари” ХХК-аас ЭМЯ, ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ЭМЯ-наас зарласан “Улсын клиникийн төв эмнэлэгт Ангиографийн аппарат нийлүүлэх “ЭТТ 2012-06 тоот тендер”-ийн үнэлгээг хууль бусаар гаргасан “Эрүүл мэндийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн болон тавдугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хорооны “Лабтек” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэр, дүгнэлтийг хүчингүй болгуулах, захиалагчийн “Лабтек” ХХК-тай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, ШӨХТГ-ын албан бичгийн хэрэгжилтийг биелүүлэхийг даалгах, Тендерийн үнэлгээг дахин хийж шалгаруулалт явуулахыг ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, А.Отгонцэцэг, Т.Энхмаа нар 2013 оны хоёрдугаар сарын 6-нд дээрх гомдлыг хэлэлцсэн байна. Ингээд 55 дугаартай магадлал гаргажээ. Түүндээ “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 466 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ШӨХТГ-ын албан бичгийн хэрэгжилтийг биелүүлэхийг даалгах “гэснийг хасч, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байна.

Түүнчлэн 2012 оны есдүгээр сарын 18-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн “Сетунари” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ-ны Үнэлгээний хороо хариуцагчаар татагдсан хэрэгт 0365 дугаартай шийдвэрийг гаргасан байна. Түүндээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ситунари” ХХК-ийн “Эрүүл мэндийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Пролианс” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тус компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон захиалагчийн 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 2/1725 дугаар албан бичгийг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Улмаар 2012 оны арваннэгдүгээр сарын 20-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ дээрх “Сетунари” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ-ны Үнэлгээний хороо хариуцагчаар татагдсан хэргийг авч хэлэлцээд 330 дугаартай магадлал гаргажээ. Уг магадлалаар 88.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдсэн байна. Дэлгэрүүлбэл “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байгаа юм.

“Сетунари” компани нь энэ мэтчилэн ЭМЯ, түүний Тендерийн үнэлгээний хороо, цаашлаад ШӨХТГ-ыг шүүхэд өгчихдөг байна. Хэдийгээр шүүх байгууллага “Сетунари”-гийн хүссэнээр тэр бүр шийдэхгүй ч байнгын энэ гомдол, түүнээс үүдээд тендерийн үйл ажиллагаа, хугацаа нь хойшилж чирэгдэл үүсдэг явдал нь ЭМЯ, ШӨХТГ-ын алба хаагчдын “зүрхэнд орчихсон” бололтой. Тиймээс ЭМЯ, ШӨХТГ-ынхан “Сетунари”-гаас эмээдэг гэх ойлголт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын дунд бий болжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.131.235.242)
    Үнэн ш дээ, одоо Оюу Толгойн Ковидын PCR-ийг хийнэ гэж хутгаж байгаа, газар хаана мөнгө байна тэнд байдаг газар шүү дээ
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.235.242)
    Эрүүл мэндийн салбарын хөгжихгүй байгаа шалтгаануудын нэг шүүдээ.
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Иргэн (202.131.235.242)
    Яасан хэцүү газар вэ !
    2022 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    4 цаг 41 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    4 цаг 55 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    4 цаг 59 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 40 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    6 цаг 10 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    6 цаг 13 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    8 цаг 27 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    8 цаг 55 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    10 цаг 20 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    10 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 1 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    11 цаг 19 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    11 цаг 42 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    11 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 34 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    12 цаг 35 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    12 цаг 45 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    12 цаг 51 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК