зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хос тангарагтан Б.Дөл-Эрдэнэ: Ихэр бид хоёр ах нарынхаа мэргэжилд дурлаж хоёул гал сөнөөгч болсон

2022-3-18
0
ЖИРГЭХ

Өнөөдөр орчин цагийн зэвсэгт хүчний байгууллага үүссэний 101 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр бид Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дээр хүрэлцэн ирж, хоёрдугаар салаан захирагч Б.Дөл-Эрдэнэтэй ярилцлаа.


“Хаалга татахуйд шатсан модны үнэрт хамар цоргих нь үүдэнд өлгөсөн байлдааны хувцасных аж. Энэ хувцасанд шингэсэн утааны үнэр, дагтаршсан тортог нь тэдний өмнөөс ярих шиг...”

-Өнөөдөр Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Танд баярын мэнд хүргэе. Таны хувьд өнөөдөр ямар өдөр вэ?

-Баярлалаа та бүхэнд. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсээд 101 жил болсон байна. Гуравдугаар сарын 18-ныг Монгол цэргийн өдөр гэж ярьдаг ч гэсэн, аврагчид тангараг өргөсөн мөрдөстэй албан хаагч учраас ялгаагүй бүгд тэмдэглэдэг. Бид онцгой байдлын тангараг, цэргийн тангараг давхар өргөдөг. Тийм ч учраас хос тангарагтай гэлцдэг. Жил бүр энэ өдөр салаа хамт олондоо мэндчилгээ дэвшүүлж, ахмад ажилтан багш нартаа мэнд хүргэдэг маань бараг уламжлал болжээ. Харин орой гэрийхэн маань баярын ширээнд угтдаг даа.

-Онцгой байдлын алба хаагч гэдэг хэн бүхний хийх ажил биш байх. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Мэргэжил маань гэр бүлийнхэнтэй минь нягт холбоотой. Миний том ах, дунд ах нар маань онцгой байдлын алба хаагчид байсан. Ихэр бид хоёр ах нарыгаа дагаж өссөн учир ажил, мэргэжилд нь дурлаж хоёул онцгой байдлын алба хаагч болсон. Бид хоёр өөр өөр аврах ангид ажилладаг байсан болохоор ажил мэргэжлээрээ өрсөлдөнөө бас. Нэг гэрийн дөрвөн хүү нэг албанд зүтгэдэг учир ээж аав маань ч бахархдаг.

Миний хувьд энэ мэргэжлээрээ ажиллаад 12 жил болсон байна. Гэр бүлийхэн маань ар гэрийн амьдралд санаа зовохгүй ажиллах боломжоор хангаж өгдөгт маш их баярладаг. Б.Дөл-Эрдэнийнх Төв аймагт байдаг гэнэ. Тэрбээр өдөр бүр 45 км-ийн цаанаас ажилдаа ирдэг.

-Одоо хаврын улирал эхэлж байна. Хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр их гардаг шүү дээ. Ер нь зөвхөн хавар намар гэлтгүй жилийн дөрвөн улиралд ажлын ачаалал хэр их байдаг вэ?

-Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа, цахилгаан хэрэгслийн буруу ашиглалтаас болоод гал алдах тохиолдол их гардаг. Хавар, намрын улиралд хуурайшилтын бүсэд ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй байдаг. Албандаа дурлаж ажлаа хийдэг учраас хэцүү гэж ер санагдаж байгаагүй ээ. Заримдаа шантрах үе гаралгүй л яахав. Харин тэр үедээ хойш суухгүй байх нь чухал.

Гуравдугаар сарын 12-оос хойш энэ ангид галын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй, тайван байна

-Энэ сард гэхэд ойрхон хэд хэдэн том хэмжээний гал гарсныг бид сонслоо. Улирлын энэ өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага их ирдэг шүү дээ. Бас машин явах боломжгүй хэсэгт очоод явганаар замаа туулаад очно гэдэг хэн бүрийн хийгээд байх амар зүйл биш байх.

-Аврах ангийн гал унтраах багаж, зэвсэг үргэлж бэлэн байдалд байдаг. Хэрэв машин явах боломжгүй үед зөөврийн үүргэвчтэй багажаа авч үүрээд, усаа зөөгөөд уул өөд алхаад очдог.

-Дуудлага мэдээлэл авснаас хойш хэдий хугацаанд зорьсон газраа хүрэх ёстой байдаг вэ?

-Бид гал түймрийн мэдээлэл аваад түгшүүрийн дохио дуугарснаас хойш нэг минутын дотор анги байгууллагаас гарсан байх ёстой. Туулах замын нэг километрийг нэг минут гэж тооцдог. Харин хотын хүн амын нягтшил, замын түгжрэлээс шалтгаалаад замдаа саатах тохиолдол их бий. Иргэд маань нэг үеэ бодвол маш эелдэг, бидний ажлыг ойлгож, хүндэлдэг болсон шүү. Хурдан зам тавиад өгнө.

-Дуудлага авснаас хойш нэг минутад амжиж гарахын тулд байлдааны хувцасыг ямар хугацаанд өмсөнө гэсэн үг вэ? Хамгаалалтын хувцасаа танилцуулаач?

- Хөдөлмөр хамгааллын хувцас буюу байлдааны хувцас ч гэж ярьдаг. Үүнийг 22 секундэд өмсөх дүрэмтэй, хувцасаа ном журмын дагуу бүрэн бүтэн өмсөөд гарах ёстой. Гал сөнөөгчийн хувцас Цельсийн 250 градуст тэсвэртэй материалаар хийдэг. Бүрэн хувцас маань нийлээд 10 орчим кг хүрэх байх. Усны гутал гэхэд хоёр кг орчим жинтэй, комбинзон, хамгаалалтын каск тус тусдаа мөн хоёр орчим кг жинтэй. Нэгдүгээр зэрэглэлийн аврах ангийн хувцасыг зургаан сар тутамд шинэчилдэг. Энэ хувцас маань өнгөрсөн 2021 онд хангалтаар ирээд, одоо шинэчилэх дөхөж байгаа юм.

-Гал унтраах бүрэлдэхүүн хэчнээн хүнтэй явдаг вэ? Танилцуулвал...

-Жолооч, ангийн захирагч, гал сөнөөгчид нийлээд найман хүний бүний бүрэлдэхүүнтэй явдаг. Үндсэн машин болон туслах гэсэн хоёр машинаар явдаг. Үндсэн машинд гал унтраах ус, хөөс, багаж хэрэгсэл нийлээд дөрвөн тонн бодис агуулна. Харин туслах машинд найман тонн ус, хөөс гээд нийлээд 12 тонн болдог.

-Таны хувьд өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэчнээн хүний амь аварсан байна?

-Өнгөрсөн онд ОБЕГ-ын “Нийслэлийн шилдэг салаан захирагч” хэмээх шагнал хүртсэн. Байгууллага маань намайг 256 иргэний амь насыг гал түймрийн аюулаас аварч, ААН-ийн гурван тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалсан гэсэн үзүүлэлт гаргасан. Гал сөнөөх дундаж усны хоолойн жин 7-8 кг бөгөөд урт нь 20 метр, нэг хоолой 40 литр усны багтаамжтай.

-2020 онд Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраах ажилд гар бие оролцсон гэж байсан. Тухайн үед ямар нөхцөл байдалд ажилласан талаараа хуваалцаач?

-2020 оны Зургаадугаар сарын 07-ны өдрийн 16:12 цагт Улсын их дэлгүүрийн зургаан давхарт утаа гарлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн өдөр манай салаа үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага аваад очиход утаа өтгөн, ширүүн байсан учир нийслэлийн бусад гал унтраах ангиас нэмэлт хүч татан авсан. Их дэлгүүрийн давхар бүрийн хонгил агаарын солилцоо сайн явуулдаг учраас гал өрдөж, шатах үйл явц хурдан болж байсан. Миний хувьд зургаан давхарт гарч байсан галыг тархан дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилласан. Ингээд нийт найман ангийн албан хаагчид шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж галыг бүрэн унтраасан.

-Олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг буянтай ажил шүү. Өнөөдөр баярын өдөр бидний урилгыг хүлээн авч уулзсан та бүхэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

-Баярлалаа та бүхэнд ч бас ажлын амжилт хүсэе. Нийт ахмад цэргийн ажилчид, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ажилчид, бэлтгэл ахлагч, офицерууд болон нийт эрчүүддээ Монгол цэргийн баярын мэнд хүргэе.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд итгэмжлэл итгэлцлийг бий болгож чадаж байна уу?
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна
Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
Танилц: Халуун ус хязгаарлах байршлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд итгэмжлэл итгэлцлийг бий болгож чадаж байна уу?
    21 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна
    22 мин
  • Б.Чойжилсүрэн: Нэг өдөр ч гэсэн үнэтэй байна
    29 мин
  • Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
    59 мин
  • УИХ-ын сонгууль болтол НУТГАА САНАХУЙ
    1 цаг 17 мин
  • ДАШТ-д өрсөлдөх Монголын жүдочид
    1 цаг 32 мин
  • POETRY: Урианхайн хөх уулсын эзэн
    1 цаг 59 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
    2 цаг 30 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 38 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлах байршлууд
    2 цаг 57 мин
  • Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлнэ
    3 цаг 14 мин
  • 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
    3 цаг 21 мин
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа МӨНГӨН ГЭРЭГЭ олдлоо
    3 цаг 27 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    3 цаг 49 мин
  • “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ
    3 цаг 53 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 20 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 31 мин
  • Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайд "томилогдоно" гэж бодож байна, УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжих ёстой
    16 цаг 52 мин
  • 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын намтар
    17 цаг 29 мин
  • Б.Батцэцэг: Хангайн бүсийн сонгууль шударга болоогүй
    17 цаг 58 мин
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • МАН-ын бага хурал пүрэв гарагт хуралдана
  • Б.Жавхлан: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон
  • Л.Энх-Амгалан: Олон эх үүсгэврээс тэтгэвэр авах боломжийг нээж байна
24 баримт
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК