Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд 77 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, энэ долоо хоногт илэрсэн хамгийн цөөн тохиолдол боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 57 нь Улаанбаатар хотод,
- 20 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 654 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 2,274 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 167
- Хүндэвтэр – 395
- Хүнд - 76
- Маш хүнд – 16 хүн байна.