зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ

2022-3-21
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар  “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг улс орон даяар өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан энэхүү аяны хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар спортын заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Аян нийслэл Улаанбаатар хотод хэрхэн өрнөж байгааг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаагаас тодрууллаа.

-“Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд хүмүүс хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл мэнд нь доголдоход хүрсэн энэ цаг үед “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг хэрэгжүүлж байгаа нь нэн чухал хэрэг боллоо. Хүмүүсийн илүүдэл жинг багасгах, эрүүл мэндийг нь бэхжүүлэхэд хувь нэмэр өгөх энэхүү аянд манай ард түмэн идэвхтэй оролцож байна. Аян эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд улс даяар 200 гаруй байгууллага, 50 мянган иргэн нэгдсэн. 126 спорт заал, фитнес клуб, танхимд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд Биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн спорт хороод идэвхтэй оролцож байна. Нийслэлийн есөн дүүргийн 16 спорт заал, 30 гаруй танхимд аянд нэгдсэн 16 мянга гаруй иргэн цуглаж, өглөөний дасгал хийж байгаа. Өдөр тутам 6-8 мянган иргэн спорт заалаар үйлчлүүлдэг. Өнөө өглөө л гэхэд 6682 иргэн хамрагдсан байна.

Үүнтэй зэрэгцэн маш олон спортын тэмцээн уралдаан, өдөрлөг зохион байгуулна. Дулааны улиралд нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүдэд дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангасан байдаг. Нийслэлд 35 байршилд иргэд цуглаж идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж заншсан. Энэ жил 50 байршил болгож нэмэгдүүлэх юм.

Мөн төр, захиргааны байгууллагынхан болон ажлын онцлогоос шалтгаалж өглөөдөө дасгал хөдөлгөөн хийж амжихгүй байгаа албан хаагчдад зориулж ажлын байрны дасгал хийлгэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг. Ажлын байрны дасгалыг 2008 оноос нэвтрүүлсэн.

-Өглөөний 06:30-07:30 цагийн хооронд спорт заалаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь хэр оновчтой шийдэл болсон бэ?

-Тамирчин хүн тэмцээнд орохын өмнө бие халаалт хийж бэлтгэдэгтэй адилхан өглөөний дасгал хөдөлгөөн хийснээр хүмүүс ажил хөдөлмөр, хичээл сургуульдаа биеэ бэлдэж байна гэсэн үг. Цаг заваа зохицуулаад оролцож буй иргэдийн тоо 50 мянга гаруйд хүрсэн гэхээр цагийн хувьд боломжийн хувилбар гэж харагдаж байгаа. Аяны маань урианд ч эртэч монгол болохыг тодотгож байгаа шүү дээ.  06:30-07:30 цагийн хооронд спорт зааланд очиж биечлэн дасгал хийх боломжгүй хүмүүс цахимаар оролцож болно. Тухайн цаг мөчид ажилдаа ирдэг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэдэг хүмүүсийг өдрийн бусад цагт ажлын байрны дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангаж байгаа. Нийслэлийн хэмжээнд ERP системээр дасгал хөдөлгөөн хийх заавар илгээдэг. Энэ нь ажлын байран дээрээ тодорхой цагуудад дагаж хийх боломжтой дасгалууд юм.

-Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан ямар ямар спортын тэмцээн уралдааныг энэ жил зохион байгуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Энэ хөдөлгөөн арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дунд “Хаврын баяр” спортын тэмцээн уралдааныг зохион байгуулна. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулна. Нийтийг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж, эрүүлжүүлэх  “Гимнастрада”  арга хэмжээг нийслэлийн хэмжээнд тогтмол явуулсан. Өнгөрсөн жил л гэхэд цахимаар зохион байгуулж, 9700 гаруй иргэн оролцсон.  Энэ жилийн хувьд тавдугаар сард багтаан зохион байгуулна. Нас, насны ангиллаар 12 төрлийн дасгал хөдөлгөөнийг иргэдэд санал болгож байгаа.

Түүнчлэн энэ онд олон улсын “Улаанбаатар марафон”-ыг тавдугаар сард зохиохоор төлөвлөж байна. Монголын Хөл бөмбөгийн холбоотой хамтран нийтийн хөл бөмбөгийн фестиваль явуулна. Нийтийн гэсэн тодотголтой тэмцээнд спортын зэрэг цолгүй иргэд оролцох боломжтой гэсэн үг.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Сурагчдын лиг”-ийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулж байна.

-Дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхийн ач тусыг товчхон тайлбарлахгүй юу?

-Хөдөлгөөний дутагдлаас үүдсэн маш олон төрлийн өвчлөл байдаг. Манай улсын хувьд нас барагсдын дөрвөн хүн тутмын нэг нь халдварт бус өвчний улмаас нас бардаг гэсэн тоо бий. Хоол боловсруулах систем, амьсгалын замын болон үе мөчний өвчнүүд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байдаг. Тэгэхээр хүн хөдөлгөөн хийснээр олон төрлийн өвчнөөр өвдөхгүй байх бололцоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүний бие организм сэргэж байдаг гэж үзсэн байдаг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    11 цаг 0 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 28 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    11 цаг 43 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    12 цаг 53 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    13 цаг 9 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    13 цаг 23 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    13 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 9 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 цаг 25 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    Уржигдар 19 цаг 40 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    Уржигдар 17 цаг 42 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    Уржигдар 17 цаг 39 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК