Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгчээ.
- Энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах
- Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах; Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх; Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх; Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнах;
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах.
- Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах.
- Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах,
- Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт хийхийг дүүргүүдийн Засаг дарга нарт.
- Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ногоон байгууламж бүхий орчин байгуулах төлөвлөлт, явган зам, дугуйн замын тооцоолол хийх, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын ард иргэдэд нээлттэй танилцуулах
- РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчимд явган хүний замтай болгох, “Уран ган” ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцлах зэрэг үүргийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өглөө.