1992 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” хэмээн тунхагласнаар жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Энэ жилийн хувьд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Газрын доорх ус”-ыг таниулах, улмаар нөөцийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, усны хомстлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санаачилгыг улс орнуудад дэвшүүлсэн байна.
Манай улсын нийт усны нөөц 564 сая км3 бөгөөд үүнээс 10,8 км3 нь газрын доорх ус бол үлдсэн нь гадаргын ус эзэлдэг. Газрын доорх ус гэдэг нь чулуулгийн ан цаваар урсах усыг хэлдэг бөгөөд нөхөн сэргээгдэхдээ удаан. Манай улсын хувьд нийт ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг. Хүний нүдэнд үл харагдах энэ усны нийт нөөцийг одоогоор бүрэн тогтоогоогүй бөгөөд мониторингийн ажил үргэлжилж байна.
Дэлхийн хүн амын хоёр хүн тутмын нэг нь газрын доорх ус ашигладаг. Гэвч дэлхийн нийт усны ердөө 1,7 хувийг эзэлдэг байна. Иймд газрын доорх усыг таниулах, зохистой хэрэглээг дэмжих, ашиггүй зарцуулалтыг багасгах нэн шаардлагатай.