зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэд тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Ерөнхий архитектортай уулзлаа

2022-3-22
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн  “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Х.Хишигбадрах, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Атарболд Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржтой уулзаж, өөрт тулгамдсан асуудлаа танилцуулахдаа “Миний бие 2021 оны есдүгээр сараас өөрийн өмчлөлийн дөрвөн давхар барилгадаа давхар нэмэх барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл барилга барьж эхлээд гурав хонож байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоосон. Уг нь Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл авсан байсан.  Барилгадаа давхар нэмэхийн тулд банкнаас зээл авсан. Одоо урин цагт барилгаа үргэлжлүүлж барих асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.

Тухайн иргэний асуудлыг нарийвчлан судлахад давхар нэмж барьж буй барилгыг Д.Атарболд дангаар өмчилдөггүй, давхар бүрийг бусдад худалдсан бөгөөд тэдгээр өмчлөгчдийн нэг нь давхар нэмж бариулахгүй хэмээн гомдол гаргасан байжээ. Иргэн төрийн байгууллагад анхнаасаа мэдээллээ үнэн зөв өгөөгүй, ганцхан өөрийн өмч мэтээр шийдвэр гаргуулснаас энэхүү асуудал үүссэн болохыг Ерөнхий архитектор Н.Нацагдорж тайлбарласан юм. Тиймээс тухайн иргэнийг өмчлөгчийн маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлэж, барилгын давхар нэмэхийг эсэргүүцээд буй иргэнтэй зөвшилцөхийг санал болгосны сацуу холбогдох хууль, дүрэмд захиалагч байгууллага үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна гэж заасан байдгийг санууллаа.

Ерөнхий архитектор Н.Нацагдоржтой уулзсан удаах иргэн бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ц.Болд. Тэрбээр 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1.610 ам метр газрыг амины орон сууцны зориулалтаар таван жил эзэмших эрх авсны дээр мөн ондоо эзэмших  эрхээ үйлчилгээний зориулалтаар сольжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар уг газрыг гурван иргэнд давхцуулан олгосон байна. Энэхүү асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржоос хүслээ.

Ерөнхий архитектор “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадтайгаа уялдаатай ажиллахгүй бол энэ  мэт гомдол санал тасрахгүй. Үүнээс үүдэн иргэд хохирдог байж таарахгүй. Иргэн Ц.Болдод Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх өгсөн байтал дүүргийн Засаг дарга өөр бусдад өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан байна. Тэгэхээр иргэн Ц.Болд шүүхэд хандан, асуудлаа шийдүүлэх боломжтой” гэв.

Иргэдтэй уулзсан уулзалтын мэдээллийг тэмдэглэл хөтлөн Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд танилцуулж, шийдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулдаг гэдгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат тодотгож байлаа.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    15 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    29 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    33 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    1 цаг 14 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    1 цаг 43 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    1 цаг 47 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    4 цаг 0 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    4 цаг 29 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    5 цаг 54 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 35 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    6 цаг 52 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    7 цаг 16 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    7 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 8 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    8 цаг 9 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    8 цаг 19 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 25 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК