Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Аав минь надаар дамжуулж Олон нийтэд хүргэх гэсэн нийтлэлийг танилцуулъя. Гуравдугаар сарын 7-ны өдөр “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй.
Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. "1990 онд өлсгөлөн зарлаж байсан. Тиймээс өлсгөлөн зарлахаас айхгүй байна" гэсэн. Өчигдрөөс өлсгөлөн зарласан гэж ойлгож байна. Өрөөндөө өлсгөлөн зарласан уу, өөр өрөө рүү шилжсэн эсэхийг бид сайн мэдэхгүй байна. “Ардчилсан Монгол улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй” гэж байгаа юм. Энэ нь Ардчилсан Монгол улсын иргэд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн санаа юм. Захидал харилцааны хувьд надад болон ач охиндоо захидал бичсэн байна лээ. Тэрийг хүртэл өгөөгүй. Мөн бичсэн нийтлэлүүдийг нийтлүүлээгүй" гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)