Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр Төрийн өмчийн хороо хувьчлалын асуудлыг эргэн харж, тодорхой шийдвэр гаргаснаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод очиж, үйлдвэрийн удирдлагын багт танилцуулж байна.
Энэ үеэр Л.Наранбаатарыг тус үйлдвэрийн даргаар түр томилсныг танилцууллаа.
Л.Наранбаатарын товч намтар,
-2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр,
-2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй,
-Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер,
-Австрали Азийн Металлургийн институтын гишүүн,
-2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий Захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)