Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 103 тохиолдол батлагдлаа. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулвал хоёр дахин ихэссэн үзүүлэлттэй байна.
Нийслэл болон аймгуудад:
- Улаанбаатарт 61
- Орон нутагт 42
Эмнэлэгт 420, гэрийн хяналтад 1,280 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүндэвтэр оноштой 274 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 57 хүүхэд, 19 жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт байна.