зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой

2022-3-25
0
ЖИРГЭХ

“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавирусийн халдварын дараах эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн хотод шилжин ирж, 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн, сүүлийн таван жилийн хугацаанд хотын хүн ам 5.6 хувиар өсжээ. Хөдөө, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, эрчимжих хандлагатай байгаа нь хөдөө, хотын ялгаа улам бүр нэмэгдэж, орон нутагт зах зээл хумигдан ажлын байр, иргэдийн орлого буурч, амьдралын чанар сайжрахгүй байна.

Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой. Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлж ирээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлын суурь шалтгаан юм. Учир нь Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй зэрэгцүүлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж, газрыг эмх замбараагүй, хяналтгүй олгож, мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм. Өнөөдөр энэ хоёр ерөнхий төлөвлөгөөг харьцуулан үзэхэд, нийцэл дөнгөж 12 хувь байгаа нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг огт ойшоохгүйгээр газар олгож ирснийг баталж байна. Үндсэндээ өнөөдөр газрын гэрчилгээтэй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн үзэмж, хүсэлтээр нийслэлийн хот төлөвлөлтийг хийж байна гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн хот байгуулалтын бодлого бүрэн алдагдсан. Бид энэ бүгдийг шинэчлэхээр ажиллаж байна.  

Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг 294 хувиар, хүн ам 41 хувиар, бүртгэлтэй аж ахуйн нэгж 183 хувиар, нийслэлийн төсвийн орлого 722 хувиар, төсвийн зарлага 754 хувиар өссөн. 2022 он бол манай нийслэлийн хувьд онцгой жил юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж, Сангийн яам болон нийслэлийн хувьд цоо шинэ төсвийн жил болж байна.

Бид сүүлийн 30 жил хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангаж чадсангүй, зөвхөн улс, нийслэлийн төсөвт суурилсан хөрөнгө оруулалт хийж ирсэн нь доголон эдийн засгийн бүтцийг бий болгожээ. Цаашид энэ алдааг засаж, хотын эдийн засгийг гадаадын хотуудын эдийн засгийн бүтцэд ойртуулан хувийн хэвшилд тулгуурласан төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийг бий болгоход анхаарч ажиллах болно.

Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ий 70 орчим хувийг (28 орчим их наяд) үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 оны байдлаар нийслэлийн төсвийн орлого нь нийслэлийн ДНБ-ний 3.5 хувь, зарлага нь зургаан хувьтай тэнцэж байгаа нь бид цаашдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж их байгааг харуулж байна.

Хотын эдийн засгийг хөгжүүлэх өөр нэг чухал алхам бол зах зээлийг чөлөөлж, бизнесийн орчинг сайжруулах,  төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн хоёр тулгууртай болох, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд дутагдаад байгаа хуримтлалыг бий болгоход анхаарах юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн хотын хөгжлийн сангуудыг байгуулж, ил тод нээлттэй, иргэд аж ахуйн нэгжийн оролцоог хангаж, хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллана.

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо чухал. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсан. Мөн Засгийн газарт Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо байгуулагдлаа. Ингэснээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг өргөн хүрээнд, цогц шийдэх боломж бүрдсэн. Энэ бол бодлогын маш том суурь дэмжлэг. Аль ч Засгийн үед Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг ингэж зоригтойгоор шийдэж байгаагүй. Улаанбаатар хотод үнэт цаас, бонд гаргах, концесс олгох, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах  зэрэг санхүүжилтийн цоо шинэ механизмыг бий болгосон. Мөн бид Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийхээр төлөвлөж байна. Хотын хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр үзүүлэх зүйл бол хөдөөгийн хөгжил. Хөдөө хөгжиж байж, хотын түгжрэл саарч, агаар, орчны бохирдол буурна” хэмээлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    20 цаг 1 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 28 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    20 цаг 43 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    21 цаг 53 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    22 цаг 9 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    22 цаг 24 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 25 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    Уржигдар 16 цаг 09 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Уржигдар 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Уржигдар 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    2025-05-23
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    2025-05-23
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    2025-05-23
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    2025-05-23
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК