зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо

2022-3-31
0
ЖИРГЭХ

НЗДТГ, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Academy” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Энэ үеэр Хөгжлийн тухай ойлголт, Хүн төвтэй хөгжил Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн суурь ойлголт, Үнэ цэнийн загварчлал зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байв.

Мөн “Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд удирдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн хугацаанд бид хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан. Ингэснээр хөрөнгө оруулалт татах гэх мэт олон боломж бүрдлээ. Мэдээж хүндрэлтэй олон зүйл бий. Гэхдээ эдгээр асуудлаас зугтахгүй, үе шаттай эрэмбэлж, шийдэж урагшилна” хэмээн тодотголоо.

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хотын даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг монгол өв уламжлалыг хүүхдүүдэд өвлүүлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй талаар асуусан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс эхэлдэг. Тиймээс энэ бол Засгийн газрын бодлогын гол багана байх ёстой. Монголоо гэх үзэл санааг хүүхдэд суулгаж, 21 дүгээр зууны залууст үлдээх шинэ түүхийг бүтээх учиртай. Эндээс хүүхдийн эх оронч үзэл эхэлнэ. Багаас нь монгол хүнийг  бэлтгэх хэрэгтэй. Технологийн эрин зуунд хүмүүс хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэхгүй байна. Дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй ч амьд харилцаа хамгийн чухал. Ирээдүйн монгол хүний хөгжлийг түүх, соёлтой нь холбож өгөх хэрэгтэй” хэмээсэн юм. 

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын дарга Б.Мягмар улс орныг хөгжүүлье, ажлын байрыг нэмэгдүүлье гэвэл үйлдвэрлэлийг бий болгох ёстой гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд “Дэлхийн хөгжил бол хотуудын хөгжил байдаг. Хот хөгжиж байж улс хөгждөг. Хотын хөгжлийн философи бол хамтын ажиллагаа. Салбарууд бие даан хөгжиж, эргээд нэгдэж амжилтад хүрнэ” хэмээв.

Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр “Улс орны алсын хараа манайхаас бусад оронд байсан. Өмнө нь манай улс хэт төлөвлөдөг байлаа. Дараа нь огт төлөвлөдөггүй болсон. 560 гаруй бодлогын баримт бичиг, хэт олон хууль, журамтай болсон. Түүнийг нь төрийн албан хаагчид хэрэгжүүлэхэд төвөгтэй, хэрэгжүүлж чадахаа больсон юм. Үүнээс болж гаргасан хууль, журмаа хэрэгжүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл дагалдах болсон. “Алсын хараа 2050”-ийг боловсруулах санааг эрдэмтэд гаргаж, Ажлын хэсэг гарч, хоёр жил боловсруулсан. Есөн бүлэг бүхий урт хугацааны төлөвлөлтийг гурван 10 жилд хуваасан. Үүнийг хэрэгжүүлж чадвал Монгол Улс богино хугацаанд хөгжих боломж байгаа. Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч бүрийн үүрэг чухал. Асуудлыг бусдынх гэж биш, миний асуудал гэж бодож, төр үйлчлэгч гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүгд олон улсын байгууллагын менежер шиг, компанийн захирал шиг, аливаа зүйлийг шуурхай шийддэг болж хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Төрийн бүтээмж нэгдүгээрт байх ёстой.

Хот бол бие даасан эрх мэдэлтэй байх шаардлагатай. Аль ч улсын нийслэл улсынхаа хамгийн том түшиц суурь байдаг. Хот бие дааж бонд гаргадаг, санхүүжилтээ босгодог, бизнесийн идэвхтэй тоглогч байдаг хүчтэй институц байх ёстой. Улаанбаатар хот эрх зүйн хувьд маш том шинэчлэл хийсэн. Хотын асуудлыг шийдэхэд жижиг гэлтгүй олон зүйлийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газраас бүхий л талаар нь дэмжихэд бэлэн байна” гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    2 цаг 3 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    2 цаг 18 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    2 цаг 22 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 2 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    3 цаг 32 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    3 цаг 36 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    5 цаг 49 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    6 цаг 17 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    8 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 24 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    8 цаг 41 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    9 цаг 4 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    9 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 57 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    9 цаг 58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    10 цаг 8 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    10 цаг 14 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК