УИХ-ын гишүүн, Х.Булгантуяа, БОАЖЯ, “People a need” ОУ-ын байгууллага “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийнхөнд "УС-ЭКО АЯЛАЛ" зохион байгууллаа.
Аялалын хүрээнд жилдээ 8000-10000 орчим сурагч үйлчлүүлдэг "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааны зорилго, зорилттой танилцан, Монгол улсын улаан номонд орсон зарим зүйлийн хөхтөн, мэрэгч амьтад, шувуу, хоёр нутагтан, Аргаль, Янгир, Саарал Чоно, Үнэг, Ойн булга, Алтайн Хойлог, Идлэг Шонхор, Эгэл шар шувуу, Сойр зэрэг нийт 40 гаруй төрлийн биет үзмэр, Монгол орны цэнгэг усны дөрвөн зүйлийн загас, хоёр нутагтны музейг үзэж сонирхсон юм.
Ингэснээр өсвөр үеийнхэн байгаль, ан амьтан, гүний болон гадаргын цэнгэг усаа хайрлан хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаар өөр өөрсдийн орон нутаг, үе тэнгийнхэнд таниулах ач холбогдолтой.
Тус арга хэмжээнд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн Улаанбаатар бусад аймаг, орон нутгийн нийт 40 сурагч оролцлоо.