Үнийн өсөлтийн эсрэг залуучууд үзэл бодлоо илэрхийлж, Чингисийн талбайд суулт зарлаад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Залуусын суултыг фото мэдээгээр хүргэе.
Залуус "Бид залуустаа ээлтэй хот, эрх тэгш боломжийг хүсч байна. Тэд өөрсдөө хуулиа зөрчиж, төрийн ордон руу орохдоо хүртэл давхар шугам давж эргэдэг. Гэтэл энэ их үнийн өсөлтөд бидэнд амьдрах боломж үгүйлэгдэж байна. Одоогийн нийгэмд бүх л залуучууд өртэй, зээлтэй. Байрны түрээсээс эхлээд авч байгаа цалин хаанаа ч хүрэхгүй байна" гэв.