Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ өчигдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг “өөрийнх нь хүсэлт”-ээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Өчигдөр болсон компанийн ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд Ц.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалтай холбоотой асуудалд нэр холбогдсон нэгэн ажээ.
Сэтгэгдэл (6)