Нийслэлд шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.