Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ.
Тэрбээр, "Хот хөдөөгийн сэргэлтийг үндсээр нь буюу системээр нь харах ёстой. Өнөөдрийн хот хөдөөгийн асуудал, хангалтгүй байдлыг нэг үгээр хэлбэл бодлогын түвшин хангалтгүй байгаагаас шалтгаалсан гэж хэлж болно.
Тиймээс үүнийг системийн хүрээнд нэлээд сайн ярилцаасай гэж хүсч байна. Улаанбаатар хотын нягтаршил болоод түгжрэлийн асуудал бол энд амьдарч байгаа 1.6 сая хүмүүсийн асуудал. Хэрэв үндсэн хуульд сэргэлт орохоор болвол суурь асуудлыг эргэж хараасай гэж хэлмээр байгаа" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)