Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч, шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Завханы зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Булганы нутаг, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн нутаг Өвөрхангайн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.