зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх буюу мордохын хазгай

2022-4-11
0
ЖИРГЭХ

-МОНГОЛД ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ УУ, ХҮН ЗАСАГЛАДАГ УУ ГЭДГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЯНАНА-

Яг оноод хэлчихсэн үгс бас байх юм. Жишээ нь, улсын комисс хүлээж аваагүй байхад л вагон онхолддог Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бол “Мордохын хазгай” гэж үг яв цав тохирно. Эхнээсээ л энэ төмөр замын ажил Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль дүрмийг зөрчсөн бөгөөд эцэстээ нээлтээ ч хийж амжилгүй эхний ослоо гаргав. Тиймээс энэ бичвэрт “Мордохын хазгай” гэх нэршлийг ашиглаж байна. Одоо тайлбарлая.

Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой энэ төмөр замын ажил маш олон хардлага, сэрдлэг дунд өрнөсөн. Цэргүүдээр бариулна гэх нэрийн дор төмөр замын төсөвт өртгийг нуухаас эхлээд Засгийн газар хуульгүй мэт хүчилсээр дуусгаж байгаа төсөл. Алх барьсан хүнд бүгд хадаас шиг харагддаг гэдэг. Тэгвэл Засгийн газар эрх мэдэлдээ эрдэж, жирийн бизнес эрхлэгчдийг чимээгүй “хадсаар” Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дуусгаж байна. 

Гэвч... Төмөр замын ажил дууссан ч түүнийг барих явцад гарсан хуулийн зөрчил, алдаа завхрал цаашид ч үргэлжлэх магадлалтай юм. Зарим мэдээллээс харахад, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал Улсын дээд шүүхээр хянагдах хэмжээнд очоод байгаа аж. Маш олон баримт фактууд Засгийн газрын хууль бус шийдвэрүүдийг хангалттай нотолдог. Тэгэхээр Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг харах боломж бүрдэх нь...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Цөөн жишээ дурдъя.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар тогтоол гаргаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, асар өндөр төсөвт өртөгтэй төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шууд өгсөн гэсэн үг. Эндээс л нөгөө мордохын хазгай гэгч нь эхэлсэн байна. Учир нь, Засгийн газар тогтоол баталж байсан есдүгээр сард Монгол Улсад “Зүүнбаян төмөр зам” гэж компани огт байгаагүй бөгөөд хожим 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр л Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ авсан байгаа юм. Тэр өдрөөс л хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газар огт байхгүй компанид, огт байгуулагдаагүй хуулийн этгээдэд төмөр замын суурь бүтэц барих эрх олгосон нь ноцтой асуудал. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчийн үлгэрээр Засгийн газар хуулийг шууд зөрчсөн нь дээрхээр батлагдаж байна.

Төмөр замын суурь бүтэц гэдэг асар том бүтээн байгуулалтын ажил. Маш олон дүрэм журам, норм стандартыг хангасан байх ёстой. Төмөр замын барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл, туршлага, техникийн боломжтой байгууллага хийдэг болохоос “төрөөгүй” цаасны компани хийдэггүй юм гэдгийг энэ явдал харууллаа. Одоо будаг нь ханхалсан гэх шинэ төмөр замын осол, түүний хохирол зардлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид энэ төмөр зам ашиглалтын шаардлага хангахгүй хүний амь эрсэдвэл хэн хариуцах вэ? Ер нь зам, барилгын бүх л бүтээн байгуулалт тийм зарчимтай.

Захын нэг барилга барихын тулд ямар олон зөвшөөрөл авч, ямар олон гарын үсэг цуглуулах шаардлага гардаг билээ. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, Барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, Ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг шат дараатай олон процесс ажиллагааг дамждаг. Энэ бүгд өөр өөрийн дүрэм, журам, хуулиар зохицуулагддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ямар ч цаасгүй, ядахнаа ТЭЗҮ ч үгүй төслийг шууд эхлүүлсэн. Ерөнхийдөө алх цохиод л ажил эхлүүлж, энэ нь эцэстээ ноцтой осол гарах хэмжээний асуудалд хүрээд байгаа юм. Товчхондоо, Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж мэргэжлийн тооцоо судалгаагүй, холбогдох баримт бичиг болох ТЭЗҮ, барилгын зураггүй, ажлын даалгаваргүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь бүгд баримт нотолгоотойгоо байгаа бөгөөд анхан шатны шүүхүүдээр ч тогтоогдоод байгаа юм байна.

Энд байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийн талаар бас дурдах ёстой. Төмөр зам барихын тулд уулыг таллаж, өм цөм ухаад авчихсан нь өдгөө ямар ч нөхөн сэргээлтгүй байж л байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөхөөс эхлээд бүхий л үнэлгээ, учирч болох эрсдэлийг тооцож, хууль дүрэм баримталж, эцэст нь нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байж олборлолт явуулах учиртай. Тусгай зөвшөөрөлгүй ямар ч компани, тэр бүү хэл Төрийн өмчит Тавантолгой ч олборлолт байтугай хайгуул хийх бололцоогүй. Гэтэл төмөр зам барина гэхээр л ямар ч лицензгүй, ТЭЗҮ-гүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хуулийн бүх шаардлагыг уландаа гишгэн уулын талыг тэслээд нүх үлдээж болох уу. Энд хариуцах эзэн байхгүй...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр энэ мэт Монголын хуулийг Монгол Улсын Засгийн газар уландаа гишгэснийг батлах баримт, факт олон бий. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна. 

Т.ХЭРЛЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (64.119.22.62)
    Яарвал даарна гэдэг л болж. Уг нь төмөр зам тавихын өмнө геологийн геофизикийн, гидрогеологийн судалгаа хийгдэж, Байгаль орчны үнэлгээ түүнд дотор архилогийн судалгаа бас хийгдээд ТЭЗҮ боловсруулдаг. Энд бол дозатор суман шилжүүлэг дээр замаас гарч. Энэ бол замын чанараас илүү сумчны хариуцлага сулынх бизээ. Төмөр замын замчны мэрэгжил нарийн шүү дээ. Хэн дуртай хүн хүрз жоотуугаар хийчихдэг ажил биш.
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
  • Баагий. (124.158.69.69)
    Жонхуу Хүүк хоёрын луйвар л байж таараа. Өөр хэн ч ийм тэнэг ажил хийхгүй.
    2022 оны 04 сарын 11 | Хариулах
  • Zochin (103.57.93.132)
    Aimshig shuu. Erthen zasch zalruulasraidaa. Hunii ami chuhal shuu.
    2022 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.116.185)
    алдын байна
    2022 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    7 цаг 3 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    7 цаг 18 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    7 цаг 22 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 3 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    8 цаг 32 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    8 цаг 36 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    10 цаг 49 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    11 цаг 17 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    12 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    13 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 24 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    13 цаг 41 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    14 цаг 4 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    14 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    14 цаг 57 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    14 цаг 58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    15 цаг 8 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    15 цаг 14 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК