Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн А/86 тоот тушаалаар “Зэрэглэл тогтоох ажлын хэсэг байгуулах" -аар болсон. Дээрх тушаалын дагуу 2022 оны 4, 5 дугаар сард зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аялал жуулчлалын хөгжлийн төв нь 2020-2021 онд нийт 12 байгууллагаас албан ёсоор зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох хүсэлт хүлээн авсан байна.