Катодын зэс болон хаягдал зэсийг дахин боловсруулж, жилд 3000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо. Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцжээ.
Монгол Улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг. Тиймээс түүхий эд, бүтээгдэхүүн хангалттай гэж үйлдвэрийн мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэхүү үйлдвэр нь түүхий эдээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологи ашигладгаараа онцлог төдийгүй Монголдоо анхных болж байгаа юм. Цаашлаад зөвхөн зэсийн нунтаг бус гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөгийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг улсад экспортлох юм байна.
Катодын зэс, хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэнэ. Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм.