Гашуунсухайт боомтоор нүүрсний автомашинаар хууль бусаар их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, "Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй дараах 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна" гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)