Засгийн газрын цуцалсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар “Кью Эс Си” компаниас мэдээлж байна. “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид бүхэн 2018,2019 оноос эхлүүлэн бага цахилгааны эх үүсвэр шаардлагатай өөр технологийг ашиглан Гангын үйлдвэрлэлийг явуулах судалгаа шинжилгээ хийсэн. Цар тахлын хүнд цаг үед судалгааны ажлаа явуулсан. 2021 оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан. Ингэснээр энэ жил эрчимтэй хэрэгжих нөхцөл байдлыг хэрэгжүүлсэн. Энэ технологийн дамжлагаар явахад нэмэлт 70 мватт цахилгааны эх үүсвэр шаардлагатай хэвээр байгаа. Энэ асуудлыг бид бодитой үнэлж, цаашдаа энэ төслийн хэрхэн үргэлжлүүлэх, хэн нь цахилгаан эх үүсвэрийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр харилцан ярилцаж, бодит байдлыг үнэлж дүгнэх шаардлагатай байна. Анх хөрөнгө орууллалт авч эхэлснээс тоолбол 12 жил, концессын гэрээг хийснээс хойш найман жилийн хугацаанд бид бүхэн Монгол улсынхаа Ган үйлдвэрлэгч болох энэ төсөл, зорилгодоо үнэнч хэвээр, чин хүсэл эрмэлзэлтэй ажиллаж эхэлсэн. Энэ хүсэл эрмэлзэл одоо хүртэл унтраагүй байна. Бидэнд мэдэгдэлгүйгээр Засгийн газрын шийдвэр гарсан. Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс төр засаг болон олон нийт, ард түмнээсээ хүлцэл өчиж байна.
Одоогийн үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай байгаа дэд бүтэн, эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үүнд ямар цаг хугацаа шаардлагатай вэ гэдэг дээр хоёр талаасаа ажлын хэсэг байгуулан харилцан хамтарч ажиллах хүсэлтэй байна. Энэ төслийн төлөө гэсэн ажилчдынхаа хүсэл эрмэлзлийг мөхөөхгүйн тулд энэ төслийг яаравчлан хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой байна.
Хөгжлийн банкнаас 2014 онд зээл авсан. Нийт 123 тэрбум төгрөгийн зээл авснаас 80 гаруй тэрбум төгрөгийг буцаан төлсөн. Концессын гэрээнд зургаан ажил гэж заасан байгаа. Гэхдээ би зургаан заалт гэхээсээ илүү хоёр зорилготой гэж хэлмээр байна. 40 тэрбум төгрөгөөр ийм төмөр замыг барих боломжгүй. Энэ бол Монголдоо анх удаа Монгол инженерүүд хийж бүтээсэн ийм ажил. Энэхүү төмөр замтай харьцуулж болохуйц төмөр замууд бий болсон. Та бүхэн харьцуулаад үзэж болно. Мөн газар дээр нь очиж үзье гэвэл би өөрийн биеэр болон мэргэжлийн хүмүүсийн хамт очоод танилцуулахад бэлэн байна ” гэлээ
Д.Батчулуун