Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал цаг агаарын ерөнхий мэдээллийг тодрууллаа.
Энэ сарын 16-нд говийн аймгуудын ихэнх нутгаар буюу говийн өмнөд хэсгээр, 17-нд зүүн зүгийн нутгаар цас орох төлөвтэй, 17-20-ны өдрүүдэд температур харьцангуй дулаан. Гуравдугаар арав хоногт буюу 23,24-ны үед баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хур тунадас орох төлөвтэй байна.