зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бат-Оршихын нэрэмжит математикийн олимпиад- “Их сунгаа-XVI”

2022-4-16
0
ЖИРГЭХ

Хэнд ч ойлгомжтой гарчиг ч гэлээ яг яаж яваад тэрхүү “Их Сунгаа” Бат-Оршихын нэрэмжит болов? Ер нь тэгээд тооны уралдаан хэрэгтэй юмуу? гэх асуулт хүн бүхэнд үлдэх нь тодорхой. Тодруулах гэж үүнийг бичиж сууна. МУИС-ийн математикийн ангийг төгссөн тэрбээр Увс, Улаанбаатарын нэг, 31 дүгээр сургуульд багш, захирлаар ажиллан, хэдэн арван шавь, түүний дотроос авьяастай алдартай залуучуудыг төрүүлснээрээ бахархдаг нэгэн. Ер нь багш хүний бахархал энэ билээ. Олон багш нар дундаас онцгойрох юу байна, түүнд? Тоо бодох гэдэг арын хаалгагүй эд билээ. Эсвэл чадна, аль эсвэл үгүй. Тэр чаддаг учраас багш нарын улсын олимпиадад дөрвөн удаа аваргалсан юм. Хэр баргийн аавын хүүхдүүд бардаг даваа бишийг хэн хүнгүй ойлгож байгаа хойно. Монголын математикийн олимпиадын 60 гаруй жилийн түүхэнд бүрэлдэн тогтсон математикаар хүчтэй сургуулиудын толгойд нь явж ирсэн Улаанбаатарын 1 дүгээр сургууль, Увсын Улаангомын сургуулиудад багшилж ирсэн ОД багш билээ. Ер нь тооны олимпиад хэрэгтэй гэж үү? Хэрэггүй гэчихвэл, хүүхдүүдийнхээ чансааг хэмжиж гаргах өөр арга олох хэрэгтэй болно. Хэрэггүй гэчихвэл, алтан дунджийн дээгүүр алхаж манлайлах залуус үгүй болно ... Дэлхийн аль ч улс орны хүүхдүүдийг айлгадаг “мангас” нь математик. Энэхүү “мангас”-аас айх айдсыг даван туулж, жижигхэн чагтыг тайлж чаддагт Орших шиг авьяастай багш нарын нууц байдаг юм. Тэгвэл чагт тайлах авьяас гэж үү, багш байхад хангалттай биш үү? гэсэн асуулт гарна. Сурах бичгийг дагуулаад сурагчдаа хөтлөөд явах амархан. Гэтэл заавал олимпиад, уралдаан болж байдаг нь юу юм? Математикийн олимпиад үгүй бол заримд нь магадгүй, тоо бодож толгойгоо гашилгахгүй, сэмээрхэн хичээлээ заагаад, алтан дундаж царайлаад амар амгалан болох биз. Гэтэл математик маань энэ дэлхийн нэгдсэн нэг хэл, түүний гоо сайхан, зүй тогтлын ухаан болохоор математикаар дамжиж гардаг дэлхийд өөр яалтай ч билээ дээ. Орших шиг багш өдрийн од шиг цөөхөн төрдөг. Дэлхий дээр Унгарчууд математикийн алдраараа бахархдаг. Ухаад үзэхээр Унгарчуудын алдар ганц, хоёрхон хүнтэй холбоотой. Пол Эрдеш гэгч алдартай бодлого бодогч нь залуустаа математикийн гоо сайхныг таниулж, уриалж чадсанаараа үндэстнээ томруулж чадсан юм. Хаа нэг газар хувь хүний нөлөө ийм хүчтэй ажээ.

Орших шиг авьяастай нь математикийн хүнд бодлогыг хялбар аргаар шийддэг техник эзэмшсэн байдаг. Бодлого бодохыг яг л зураг зурах, хөгжим тоглох мэт үзүүлж чаддаг юм. Энэ бол мэдлэг, туршлага, зөн билгийн ач байдаг. Нэг шавь нь дурссан байна лээ, манай багш шугам, гортиг хэрэглэхгүй тойргийг өөгүй зурдаг гэж. Тэгнээ, багш чинь цэг, хэрчим, шулуун, тэгээд нэг эргэхэд тойрог болдог гэдгийг төгс мэддэг учраас тэр шүү дээ. Математик нь мастеруудаар дамжин энгийн, хүн хүлээж авахад хялбар болж, хүмүүст гоо сайхнаа нээж өгдөг онцлогтой. Ийм учраас л Оршихыг од гээд байгаа юм. Одоо тэр захирал, олон хүний мөрөөдлийн багш болсон. Ирээдүйд хиймэл ухаантай тулгарах биднийг хэн манлайлах вэ, тэр кодыг дурын хүн оролдож байгаад бичиж сурах уу? гэдэг асуулттай олон олон эцэг эх тулгараад байна. Хүүхдээ хуульч, худалдааны эдийн засагч, гадаад харилцааны мэргэжилтэн... болгоод толгой амарч, ажил цалин нь өндөрт гарна гэдэг байсан тэр үе хаагдаж байна. Дижитал ертөнцөд тооны учрыг сайтар ухаарсан залуус л нэвтрэн, тайлж ажиллаж чадна. Математик өөрөө энэ дэлхийн асуудлуудаас 400 жилээр түрүүлж гараад явсан ба, хэрчмээр буулган хэрэглээ болгох ирээдүйн залуусыг дэлхий даяараа Орших шиг багш нараа тордон бэлдэж байна. Бат-Оршихдоо улам их амжилт хүсэе.

Мажигийн Тунгалаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    10 цаг 20 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    10 цаг 34 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    10 цаг 38 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 19 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    11 цаг 48 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    11 цаг 52 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    14 цаг 5 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    14 цаг 34 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    15 цаг 59 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    16 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 40 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    16 цаг 57 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    17 цаг 21 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    17 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 13 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    18 цаг 14 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    18 цаг 24 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    18 цаг 30 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК