зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

2022-4-18
0
ЖИРГЭХ

Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим  санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа. 


-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн онцлог юу вэ, энэхүү сан ямар эх үүсвэрээс бүрддэг вэ? 

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бий болгож, уг сангаас аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох,аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу харьяа сум, дүүргийн ОНХС-д хөрөнгө хуваарилдаг болсон.

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь иргэдээс санал авч хэрэгжүүлдэг онцлогтой.

-Иргэд орон нутагтаа тогтвортой амьдран суурьшихад ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрхэн нөлөөлдөг вэ. Иргэд  саналаа өгөхдөө  ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна вэ?

-Иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа тодорхойлж, саналаа өгснөөр тухайн тулгамдсан асуудлыг шийдэж, орчин нөхцөлөө сайжруулах боломжийг иргэдэд олгодог чухал ач холбогдолтой санал асуулга гэдгийг тодотгоё. Иргэдийн хувьд орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, авто машины зогсоол байгуулах, явган хүний замыг засаж сайжруулах зэрэг саналыг голчлон өгдөг.  

-Нийслэлээс ОНХС-ийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ. Тус сангийн төсөв дүүргүүдэд хэрхэн хуваарилагдаж, нэг хороонд ойролцоогоор хэдэн төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ. Сангийн төсөв өссөн үү? 

-Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлээс дөрвөн итгэлцүүрийн дагуу дүүргийн хүн ам, хороодын тоо, байршил, алслалтаас хамаарч есөн  дүүрэгт олгох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог.  Дүүргүүдийн хувьд ч нэг хороонд олгох хөрөнгө оруулалтын төсвийг дээрх шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хуваарилдаг. Урьд жилүүдэд нэг хороонд дунджаар 20-30 сая төгрөг хуваарилагддаг байсан бол хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дунджаар 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байна.

-Цахимаар санал хурааж байгаа нь хорооны ажилтнуудын ажлыг хөнгөвчилж байна уу?

 -ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг 2018 оноос өмнө  цаасан хэлбэрээр авдаг байсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ухаалаг утасны “SmartUB” аппликейшнийг 2017 оноос хөгжүүлсэн. Үүний үр дүнд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цахимаар авах ажлыг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Ийнхүү цаасан суурьтай бус цахим санал асуулга авдаг болсон нь  дүүрэг, хороод, хэсгийн ахлагчдын ажлыг хөнгөвчилж байгаа.  

Энэ жилийн цахим санал асуулгыг Сангийн яамны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн аппликейшн, “e-Mongolia” аппликейшн болон “e-Mongolia.mn” цахим хуудсаар дамжуулан авч байна.

-Өнгөрсөн хугацаанд ОНХС-д саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахим санал асуулгад 2018 онд есөн дүүргийн 19 хорооны 13,000 иргэн, 2019 онд зургаан  дүүргийн 42 хорооны 76,330 иргэн, 2020 онд есөн дүүргийн 171 хорооны 347,077 иргэн, 2021 онд 171 хорооны 369,656 иргэд оролцсон. Ийнхүү жил ирэх тусам санал өгч буй иргэдийн тоо өсөж байгаа. Гэхдээ энэ нь нийт саналын эрхтэй иргэдийн 46.21 хувьтай тэнцэж байгаа юм.  2022 оноос Сангийн яамны шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авч байгаа. Цаашид иргэдийн санал асуулгыг энэхүү шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан авч байх юм. Иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд ОНХС-ийн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    11 цаг 32 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    11 цаг 47 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    11 цаг 51 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 32 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    13 цаг 1 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    13 цаг 5 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    15 цаг 18 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    15 цаг 46 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    17 цаг 12 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    17 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 53 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    18 цаг 10 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    18 цаг 33 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    18 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 26 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    19 цаг 27 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    19 цаг 37 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    19 цаг 43 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК