Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн уирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Булган аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Буманбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын танилцуулга хийлээ. Тухайлбал, Булган аймаг нь 2022 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засгийг солонгоруулах үүднээс тус салбарыг хөгжүүлэхээр бодлого баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд 7 эвент арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал,
1.Айрагны баяр,
2.Айрагны фестиваль,
3.Тасархай авторалли уралдаан,
4.“Улаан хад” хөгжмийн наадам,
5.Хангинахын шугуйн шагайн тойром,
6.Өвлийн спортын бага наадам
7.ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш аймгаар оролцохоор төлөвлөжээ.
Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг нь 20.0 сая мод тарих бол үүнээс 2022 онд 986000-г нь тарих юм байна. Үүнээс гадна Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглалтыг сайжруулах зорилгот техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд дэмжлэг үзүүлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилготой.
Мөн Бугат, Хангал сумдын нутагт Орхон аймгийн иргэд бурхан болоочдыг нутаглуулах нь малын бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаанд ойртож, асуудлууд дагуулж байгааг тодотгон онцоллоо. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд чандарлах газар байгуулах шаардлагатай" гэж БОАЖЯ мэдээллээ.