Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 70 дугаар байранд дөрөвдүгээр сарын 19-нд эзэнгүй айлын тагтан дээр гарсан галыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд унтраажээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний ажилчид тухайн үед ХАБЭА-н өдөрлөгт оролцож байсан аж. Энэ үеэр тус орон сууцны барилгад гарсан бөгөөд Техник үйлчилгээний хэсгийн монтёр П.Раднаабазар, Ө.Баярмагнай, Г.Гандөл,Тоолуурын хэсгийн монтёр Э.Мөнхбат нар галыг хурдан хугацаанд унтрааж, хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учрахаас сэргийлж чаджээ. Мөн албан хаагчид тухайн айлд гал гарч байгааг хэрэглэгчийн кодоор дамжуулан холбогдож, Дарханд байсан гэрийн эздэд мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)