Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ. Тухайлбал, Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд хилийн боомтоор импортлох дизель түлшний тонн тутамд ногдох 280 мянган төгрөгийн онцгой албан татварыг 2022 оныг дуустал хугацаанд тэглэлээ гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.