Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын залуучуудын холбооны байрыг хууль бусаар завшсан байж болзошгүй талаар Авилгатай тэмцэх газарт ханджээ.
Дөрвөн давхар бүхий Монголын залуучуудын холбооны байранд авто жолооны сургууль, хэвлэлийн газар, зурагчин гээд түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс олон бий. Нэг ёсондоо энд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй буюу ердөө ганцхан давхарт МЗХ үйл ажиллагаа явуулдаг болоод олон жил болсон. Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр АТГ-т хандаж тус байрыг хууль бусаар завшсан эсэхийг шалгуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (1)