зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг боллоо

2022-4-22
0
ЖИРГЭХ

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгээс тоймлон хүргэж байна.

1966 оны үерийн үеэр Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин нэмэгдсэн бөгөөд 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амссан. Тэрхүү үерээс болж Улаанбаатар хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын голдирол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болсон байна. Энэ бол 100 жилд нэг удаа тохиодог үер бөгөөд одоогийн нөхцөлд үерийн аюулаас хэрхэн хамгаалах талаарх судалгааг эрдэмтэд хийжээ. Туул голын урсгал ердийн үед 25 м/сек байдаг бол 1966 онд 1580 м/сек болж, эрэг дагуу ямар ч хамгаалалтгүй байсан байна. Орчин цагт үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс усны урсгалыг 2490 м/сек байхаар тооцож, хамгаалалт хийх ёстой гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Өнөөгийн нөхцөлд Туулын хөндийг дүүргэх хэмжээний үерийн аюул үүсэж болзошгүйг ч санууллаа. Ганц Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт голууд ч үерлэх магадлал өндөр юм. Эрдэмтэд аюул ослыг урьдчилан тооцоолоод зогсохгүй үерийн хамгаалалтын даланг хаана, ямар хэмжээний хүчин чадалтайгаар байгуулах болоод гүүр, гүүрэн байгууламжуудын хүчин чадлыг сайжруулах, Туул усан цогцолбор байгуулах  шаардлагатай байгааг дурдаж байлаа.

Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулна

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний  гурван төсөл хэрэгжиж буй юм. Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ.

Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм. Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина. Энэхүү бүтээн байгуулалтаар нийслэлийн баруун зүгт байгуулах шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тухайд дэд бүтцийн ажилтай зэрэгцүүлэн байгаль, экологийн шийдлийг хийдгээрээ онцлог. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбай орчимд 67 тарвага идээшилж байдаг гэнэ.

Томоохон бүтээн байгуулалтад хүндрэл учруулдаг нэг хүчин зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Харин компакт гэрээний газар чөлөөлөлт богино хугацаанд амжилттай өрнөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 65 нэгж талбар, Сонгинохайрхан дүүргийн 84 нэгж талбарыг чөлөөлөөд бараг дуусжээ.

Түүнчлэн ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулснаар Дулааны цахилгаан станцад гүний ус хэрэглэхийг болиулж, дахин боловсруулж цэвэршүүлсэн усыг технологийн хэрэглээ болон үнс зайлуулахдаа ашигладаг болох юм. Тэрхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх юм байна.  

Үндэсний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж суурилуулах цаг болсон

Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “УСУГ-тай гэрээтэй нийт 500 орчим үйлдвэрийн 284 нь  бохирдуулагч гэсэн ангилалд, үлдсэн нь харьцангуй бага бохирдуулагч ангилалд орж байгаа. 2012-2020 оны хооронд бохирдлын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.

УСУГ-тай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж байдаг. Нэмж зургаан үйлдвэр суурилуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Цаашид үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд болох ус, ундаа, архи, пиво,  мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүгд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж байж урагшаа нэг алхам алхах юм. Иймд Туул голоо аваръя, үйлдвэрүүд маань урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулъя, энэ чиглэлд яам, тамгын газрууд бодлогоор дэмжиж ажиллая. Ташрамд хэлэхэд, энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд Усны газар, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний холбоо гэсэн гурван байгууллага манлайлж ажиллаж байгаа гэлээ.

Шинэ барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалганы агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий

Хэлэлцүүлгийн үеэр албан хаагчид оролцогчдын асуултад хариулав.

-Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа аж ахуйн нэгж, иргэдийн талаарх мэдээллийг хаанаас авах вэ. Энэ талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг уу?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Улаанбаатар хотын, ялангуяа гэр хорооллын бүсчлэлийн үер устай холбоотой судалгаа, тооцоо нийслэл болон дүүргийн газрын албанд байдаг. Мөн жил бүр үерийн ус буудаг аюултай бүсэд аж төрж буй айлуудыг  нүүлгэх ажлыг зохион байгуулдаг. Төслийн хүрээнд хиймэл нуур, толио бий болгох зэргээр ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

-Шугамын бохирдлоос үүдэлтэйгээр хар тугалга болон бусад хүнд металлын агуулга хэрэглээний усанд илэрч байсан уу.  Энэ талаар судалгаа, шинжилгээ хийдэг үү?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хар тугалга, зэс, уран, хүнцэл гэх мэт хүнд металлын шинжилгээ хийдэг.  Төвлөрсөн ус хангамжаас Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь ундаалдаг. Төвлөрсөн ус хангамжаас хүнд металлууд илрээгүй, стандартын хэмжээнд байгаа. Харин шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалганы агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар холбогдох арга хэмжээг авч, стандарт  хангуулж ажилладаг.

-Үер, халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх ногоон шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой юу?

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан:

-Улаанбаатар хотын хэмжээнд тухайн үеийн төлөвлөлтөөс давсан барилгажсан талбай бий болсон. Ус шингээдэггүй гадаргуу, бетонон зам, талбай ихсэхийн хэрээр үерийн эрсдэл өсдөг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд шингээх гадаргууг нэвтрүүлэх, хатуу хучилттай талбайг багасгах талаар тусгагдсан. Энэ талаар гадаадын улс  орнуудын туршлагыг судалж байна хэмээн хариуллаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 41 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 56 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    15 цаг 0 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 41 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    16 цаг 10 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 14 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 27 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 55 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 21 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 2 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 19 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 42 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 35 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 36 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 46 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 52 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК