ОХУ-тай хиллэдэг Ханх хилийн боомтоор энэ долоо хоногт 3.8 тонн ачаа орж иржээ. Тус боомтын хилийн хөдөлгөөнийг өнгөрсөн гуравдугаар сарын 01-ээс нээсэн бөгөөд, хэвийн ажиллаж байна.
Хилийн боомт нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт “Мөнгөт толгой” гэдэг толгодод оршдог бөгөөд ОХУ-ын Буриад улсын Монды боомттой “Мөнгөт толгой”-н хоёр талд зэрэгцэн байрладаг, сумаасаа зүүн хойшоо 22 км-ийн зайд байрладаг байна.