зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхзул: Өөрийн хүслээ дагаж Make up артист болсон

2022-4-24
0
ЖИРГЭХ

Энэ удаагийн дугаарт сайн ээж, сайн гэрийн эзэгтэй байхын зэрэгцээ өөрийн мөрөөдлөө ажил мэргэжил болгосон залуу үеийн төлөөлөл Make up артист Ч.Мөнхзулыг урьлаа. 

 Анх нүүр будна гэхэд ойлгох хүн байхгүй, чи үүгээр хоолоо олж идэхгүй шүү дээ гэх хүмүүсийн үгийг олон сонсож байсан. Гэсэн ч өөрийн хийх дуртай зүйлээ, мөрөөдлөө дагасан

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа хүүхэд наснаас нь эхлүүлье гэж бодлоо. Ч.Мөнхзул багадаа ямар мэргэжилтэй хүүхэд болно гэж боддог байв?

- Би Дарханд өссөн тэндэхийн хүүхэд л дээ. Дунд сургуулиа Дарханд төгсөөд Улаанбаатарт ирж байсан. Багадаа, ахлах ангидаа нээх сайн зурдаг байгаагүй хэрнэ ангийнхаа охидын нүүрийг будах дуртай, өөрийгөө янз бүрээр будаж үзээд л, туршаад суудаг байсан. Шинэ жил, ямар нэг баяр болохоор найзуудыгаа би будаад өгье, гээд будаж өгнө. Тэр үеийн хобби нь байсан юм уу даа. Энд ирээд бага ангийн багшийн ангид элссэн ч дуртай зүйл маань өөр зүгт байгааг мэдрээд байсан. Ингээд анх нүүр будах сургалтад суугаад үзье гэж шийдсэн.

- Нэг ёсондоо арван жилийн мөрөөдлөө одоо бодит болгож ээ дээ. Анх гэр бүл, ойр дотнынхон нь юу гэж хүлээж авч байсан бэ?

- Тэр үедээ гэрийнхэндээ ийм сургалтад сууж байгаагаа хэлээгүй. Учир нь мэргэжлийн нүүр будалт, сургалт гэхээр тэр бүр хүмүүс ойлгохгүй, мэргэжлийн гэдэг утгаар нь хүлээж авахгүй үе байсан. Сургалтдаа суугаад, энэ чиглэлээр ажиллаад, сертификатуудаа авсан хойноо ээждээ хэлж байсан. Харин одоо бол ээж маань, нөхөр маань миний ажлыг хамгийн сайн дэмждэг.

- Ажлын гараагаа хэзээ эхэлж байв?

- Анх сургалтад суухдаа энэ чиглэлээр ажиллана гэж бодоогүй. Ямартай ч эхлээд өөрийгөө будаад, хүн будаад сурчихъя гэж бодож байсан. Гэтэл сайн багшийн гарт ирээд энэ хүсэл маань илүү хол явж болох юм гэсэн итгэлтэй болсон. Ингээд ажиллахаар шийдээд, олон сар дагалдаж, их зүйл сурсан. Тэр үед хичээл зүтгэлийг минь ашиглаад цалингүй ажиллуулж байсан газар ч бий. Өөрийнхөө дуртай зүйлээ хийгээд, алсыг харчихсан болохоор тэр бүрт гомдоллож байгаагүй ээ. Хувийн газраа нээхээс өмнө артист Сабрина багш дээрээ дагалдан багш хийж, будалт авна, өөр хувийн газруудад будалт авах зэргээр ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 онд өөрийнхөө салоныг нээхээр шийдэж байсан.

- Залуу гэр бүлийн хувьд хүүхэд харах хүн гэдэг хамгийн том тус дэм, дэмжлэг болдог. Бага насны хүүхдээ харахын хажуугаар хувийн газраа нээж ажиллахад хүндрэл байв уу? Танай гэр бүлийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

- Тийм шүү. Бага насны хүүхэдтэй гэр бүлд хүүхэд харах хүн гэдэг үнэхээр том асуудал болдог. Энэ бүхэнд нөхөр хамгийн их тусалдаг даа. Миний ажил цагийн хуваарьт баригддаггүй, өглөө, орой хэзээ ч хамаагүй ажилладаг учраас нөхөр маань хүүгээ хараад би ажлаа хийхээр явна, нөхөр ажилтай үед би хүүгээ харна. Үүний зэрэгцээ хоёр ээж маань бидэнд маш их тусалдаг. Залуу гэр бүлд энэ мэтчилэн тулгарах асуудал зөндөө бий. Тэр бүрийг хамтдаа даваад эргээд харахад сайхан шүү дээ.

- Гэр бүлийнхэндээ хэлэлгүй сургалтад сууж байсан гэсэн шүү дээ. Энэ чиглэлээр ажиллана, хувийн салоноо нээнэ гэхэд юу гэж хүлээж авсан бэ?

- Анх ойлгохгүй үе байсан. Харин ажиллаад эхлэхэд хамгийн их дэмжсэн хүмүүс гэр бүлийнхэн маань байсан. Нөхөр маань намайг хамгийн их дэмжсэн. Өөрийнхөө газрыг нээж ажиллая гэхэд анхны санхүүжилтийг хадгаламжаасаа өгч байсан. Хүн бүрт анхны алхам хийхэд эхлэл чухал байдаг шүү дээ. Бид залуу хүмүүс, бие биенээ маш сайн ойлгосон.

- Бага ангийн багшаар сурч байсан хэрнэ, артист болохоор шийдсэн гэсэн. Сонголтондоо эргэлзэх үе гарч байсан уу? Таны хэлснээр хүмүүс мэргэжлийн төвшинд ойлгохгүй үе гардаг байх?

- Сонголтондоо эргэлзэж байгаагүй ээ. Мэргэжлээ сонгоход хүмүүс хэд хэдэн сонголттой нүүр тулдаг шүү дээ. Мөрөөдлөө дагах уу, ажлын байраа бодох уу? Энэ хоёр сонголтод төөрөх үе байсан ч дуртай зүйлээ хийх, өөрийн хүсэлээ дагах шийдвэрийг гаргасандаа харамсаж байгаагүй. Хүн чинь ажлаа жаргаж хийх хэрэгтэй шүү дээ.

- Өмнө нь мэргэжлийн нүүр будалт гэхээр хүмүүс юу гэж хүлээж авдаг байв, одоо Монголд энэ чиглэлийг хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

- Нүүр будалт харьцангуй залуу мэргэжлийн чиглэл, учир нь саяхныг хүртэл мөнгө төлж нүүрээ будуулах хүн ховор байдаг байлаа. Одоо бол нийгэм үүнийг мэргэжил, урлаг гэдэг талаас нь хүлээж авдаг болсон байна. Сүүлийн үед Монгол Улсын чадварлаг төлөөллүүд олон улсын make up чиглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа нь өөрөө энэ салбарын хөгжил манай улсад хэр хэмжээнд байгааг харуулж байна.

- Таны хувьд ямар төрлийн нүүр будалтыг хийдэг вэ? Цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?

- Миний хувьд ихэвчлэн Beauty төрлийн нүүр будалтыг хийдэг. Энэ нь бүсгүйчүүдийн өдөр тутмын, гоёлын, үдэшлэгийн болон студийн будалтыг хэлдэг. Мэдээж цаашдаа мэргэжлийн чиглэлээ ахиулж, олон улсад суралцах хүсэлтэй. Одоогоор өөрийн газраа бүрэн тохижуулж амжаагүй, шинэхэн байгаа шүү дээ. Тиймээс ойрын хугацаанд салоноо тохижуулаад, сургалтаа авах бодолтой байна.

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 31 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 45 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 49 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 30 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    16 цаг 0 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 3 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 16 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 45 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 10 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 51 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 9 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 32 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 24 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 25 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 35 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 41 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК