Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгор, Архангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурна. Өнөө шөнө Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Дарханы ихэнх нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс сэрүүсч, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.