зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мачаа: Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил зургадугаар сарын 14-нд тохиож байгаа

2022-4-25
0
ЖИРГЭХ

Энэ жил илүү сартай зун тохиож байгаа бөгөөд Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Манба дацангийн зурхайч лам Б.Мачаагаас тодрууллаа.


-Энэ жил илүү сартай зун тохиож байгаа. Үүнийг бурханы номд хэрхэн тайлбарласан байдаг вэ?

-Төгс буянт монгол зурхайн ёсонд давхардах болон илүү сарыг тооцох арга байдаг.  Нар, сар, од гарагийн хөдөлгөөн, түүний үзэгдэх байдлыг шинжиж илүү сарыг тодорхойлдог. Билгийн тооллын нэг сарыг дунджаар 29 өдөр, 12 цаг 44 минутаар тооцдог. Энэ нь нийлээд жилдээ 8-9 хоног гардаг гэсэн үг. Тэгэхээр гурван жилд буюу 32.5 сар тутамд нэг илүү сар гарна.

-Бурхан багшийн Их дүйчин өдөр хэдэнд тохиож байгаа вэ. Илүү сартай зун учир ойлголтын зөрүү гаргахгүйн тулд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ жил Бурхан багшийн их дүйчин өдөр зургадугаар сарын 14-нд тохиож байна. Төгс буянт зурхайг дагаж байгаа хүмүүсийн дунд маргаан гардаггүй. Шар зурхайн ёсонд зөрдөг. Төгс буянт зурхай нь монгол оронд зориулан нар, сар, од гарагийн чиглэл  газар зүйн байрлалд нь тааруулж бодож гаргадаг. Шар зурхай нь Азийн өмнөд улсуудад хэрэглэгддэг бөгөөд монголын газар зүйн байрлалын хувьд өөр учраас  зөрүүтэй байдаг.

-Хуанлид зуны эхэн сарын шинийн 15 илүү сартай зун болж байгаа учраас тавдугаар сарын 15,  зургадугаар сарын 14 гээд хоёр удаа тохиож байсан. Тэгэхээр хоёр удаа биш зургадугаар сарын 14-нд энэ өдрийг тэмдэглэх нь ээ?

-Тийм ээ. Зурхайн ёсонд давхардсан тохиолдолд араар тасарсны өмнүүр авдаг. Тэгэхээр уламжлалаа дагаад хоёр байгаа учраас сүүлийнхээр нь авна гэсэн үг.

-Илүү сартай зун бид юунд илүү анхаарах, ямар үйл хийх, болгоомжлох зэрэг анхааруулсан, зөвлөсөн зүйл бий болов уу?

-Энэ жил илүү сар нь зуны эхэн сард буюу могой сар тохиож байна. Зуны эхэн сард тохиосноор бороо хур элбэг, зуншлага дэлгэр сайхан болно гэж үздэг. Энэ сарыг “Буяны сар” хэмээн хүмүүсийн дунд нэршсэн. Энэ сард хүмүүс өөр өөрсдийн сүсэг бишрэлээс хамааран бүтэн сарын хугацаанд цагаан хоол иддэг, Дүйчин өдрөөрөө цагаан хоол идэж биеэ ариусгадаг. Мөн бие хэл сэтгэлээрээ буяны үйлд шамдах хэрэгтэй.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан танайхаас энэ жил ямар ажил зохион байгуулах вэ, хүмүүс энэ өдөр ямар үйл хийх ёстой байдаг вэ. Манайхан ямар нэг тэмдэглэлт өдрийг амралтын өдөр л гэж хүлээж авдаг. Ямар учраас яагаад нийтээр амралтын өдөр болгож байгаа учир шалтгааныг нь тайлбарлахгүй юу?

-Бурхан багшийн их дүйчин өдрийн Баярыг Монголын бурханы шашинтны төв  Гандантэгчэнлин хийд бурханы шашны хийдүүд болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зургадугаар сарын 14-нд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон. Хүндэтгэлийн сүрт жагсаал, шинийн наймнаас 15-ныг хүртэлх найман өдрийн бурхан багшид тахил өргөх үйл ажиллагаа, Бурхан багшийн чого зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн.

Хүмүүс Энгийн хүмүүс эл өдөр эртлэн босож цэвэр цэмцгэр байдлыг сахиж, буян үйлдэж, цагаан хоол идэж, билэгт сайн үг хэлэлцэж, бурхан шүтээндээ зул хүжээ өргөж бусдад хайр энэрэл түгээвэл нэн сайн.

Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцдаг Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

-Хууль, эрх зүйн талаас?

-Бурхан багшийн Их дүйчин өдрийг УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн арван тавны өдрийг бүх нийтийн  амралтын өдөр болгон баталсан.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр нь бүх Бурханы шашинтнуудын хувьд хамгийн чухал хүндэтгэлтэй өдөр болоод зогсохгүй, НҮБ-ын төв байгууллага болон улс орнууд дахь төлөөлөгчийн газрууд Олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тухай тогтоол гаргасан юм. Түүнчлэн жил бүр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга их дүйчин өдөрт зориулсан илгээлтийг бурханы шашинтнуудад зориулдаг нь энэхүү баярын үнэ цэнэ, утга учрыг тодоор харуулж байна.

Ц.Лхагвасүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.72.97)
    Хэнд хэрэгтэй юм
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.191.130)
    ҮХСЭН ЭНЭТХЭГИЙГ ЮУНД НЬ ШҮТДЭГИЙН БЭ. МОНГОЛД ШАРЫН ШАШИН ГАЙ БОЛСНООС НӨМӨР БОЛСОН ЗҮЙЛ АЛГА. БАЙВАЛ ДУРДААЧ.....
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    14 цаг 38 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    14 цаг 53 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    14 цаг 57 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 38 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    16 цаг 7 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    16 цаг 11 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    18 цаг 24 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    18 цаг 52 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 18 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 59 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    21 цаг 16 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    21 цаг 39 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    21 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 32 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    22 цаг 33 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    22 цаг 43 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 49 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК