Коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Эдгээр шинэ тохиолдлын
- 35 нь нийслэлд
- 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 5
- хүндэвтэр 133
- хүнд 51
- нэн хүнд 20 хүн байгаа юм.
Түүнчлэн жирэмсэн хоёр эмэгтэй, 10 хүүхэд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.