Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баярбаатар: “Тамгагүй төр” тайзны бүтээл нь Монголын театрын урлагт цоо шинэ, эрч хүч, шинэ содон тэсрэлт авчирлаа

2022-4-29
0
ЖИРГЭХ

Ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгийг Соёлын тэргүүний ажилтан Б.Баатарын найруулснаар олны хүртээл болгоод удаагүй байгаа билээ. Тус жүжгийн бүжгийн хөдөлгөөн, биеийн хэлэмж, хөгжмийн яруу тансаг аялгуу, найруулагчийн өвөрмөц шийдлээр илэрхийлж, физикл драм төрлөөр та бид хүлээж авч буй. Жүжгийн бүжиг дэглэлт үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа. Жүжгийн бүжгийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч Д.Баярбаатар болон Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү нар дэглэн найруулсан билээ. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн  Д.Баярбаатартай ярилцлаа.


-"Тамгагүй төр" физикл драмын жүжгийг энэ удаа үзэгчдэд хүрч байгаагүй өвөрмөц, шинэ  хэлбэрээр хүргэлээ. Үүнд бүжгийн урлаг нэлээд том үүрэг гүйцэтгэсэн. Зарим үед үг үйлдэлд хүч өгөх, зарим тохиолдолд үгээр илэрхийлэмгүй сэтгэл хөдлөлийг нь гаргах, дуусгаагүй өгүүлбэрийг нь гүйцээж байгаа мэт санагдсан. Драм болон бүжгийн урлаг бие даасан том салбар. Эдгээрийг хэрхэн нэгтгэж бүжгийн найруулга дэглэлтээ хийсэн бэ?

-Монголын театрын урлагт цоо шинэ, өвөрмөц дэг найруулга бүхий шинэ төрөл жанрын бүтээл мэндэллээ. Энэхүү агуу бүтээлд намайг урьж оролцуулсан Б.Баатар найруулагч, баг хамт олондоо баярлаж байна. Тус тусдаа том төрөл жанр нийлж юм хийнэ гэдэг хэцүү. Драм бол үндсэндээ яриад жүжиглэдэг урлаг бол бүжгийн урлаг цаг хугацаа, орон зайн урлаг. Үүнийг бусад төрөл жанртай нэгтгэх, уях, холбох гэдэг бол амаргүй ажил байлаа. Энэ бүтээлд Үндэсний урлагийн их театрын 50 гаруй, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ес нийт 60 орчим бүжигчин оролцсон. Мөн циркийн уран бүтээлчид оролцсоныг харсан байх.

Б.Баатар найруулагчийн гол санаа нь үйл явдал, жүжигчдийн яриаг сэтгэл болоод биеийн хөдөлгөөний урлагаар илэрхийлэх. Бүжигчдээр тайз хийх, жүжигчин үг хэлэхэд тэр үгийг биеийн хэлбэр хөдөлгөөнөөр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж нөгөө хүнд хүргэж байгаа. Жишээ нь “Би чамд...” гээд үгээ тасалдуулахад үргэлжлүүлж хэлэх үгийг нь хөдөлгөөнөөр нөгөө хүнд хүргэж, хөдөлгөөний цэгээр хатгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, бүжиг энэ бүтээлд холбох, дамжуулах, хүч оруулах, өрнөл, оргил, тайлал болох үүргийг гүйцэтгэсэн. Мөн хувцас болон тайзны шийдлүүд, бүжигчдийн бүжиглэх, жүжиглэх хөдөлгөөн орон зайд тохирсон илүү сонирхолтой, хайрцаглал, зураглал нь илүү тодорч бүрэн харагдаж байгаа нь жүжгийг илүү чимж өгч байгаа.

Их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн энэ агуу зохиолыг бүжигчид, бүжиг дэглээчид зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Жүжигчдийн яриа, үг, авиа, амьсгаа бүрт бид хөдлөх шаардлагатай учраас тэр бүгдийг мэдрэх, жүжигчинтэй контактлах зэрэг энэ том бүтээл дээр ажиллах урамтай сайхан байсан.

-Мэргэжлийн бүжигчдээс гадна гол дүр, туслах дүрийн жүжигчид ч бас бүжгийн хөдөлгөөнөөр үг, яриа, үйлдлээ илэрхийлж байсан. Жүжигчидтэй ажиллахад хэр байсан бэ?

-Найруулагч “Тамгагүй төр” жүжигтээ Монголын алдартай жүжигчдийг сонгон шалгаруулсан байна. Жүжигчид маань тодорхой хэмжээний хөдөлгөөний эвсэлтэй. Гэсэн ч хамгийн чухал нь бүжигчид жүжигчдийн яриа, хөдөлгөөн, үйлдэл, эмоц, дүрийн онцлогийг сонсож, мэдэрч хөдлөх нь хамгийн хэцүү бөгөөд сонирхолтой.

Жишээ нь, Цэцэр хатны дүрд тоглосон гавьяат жүжигчин У.Уранчимэг “Би энэ хэсэгт амьсгаа авна. Эргээд харахад ингэж хөдөлбөл бидний харьцаа, нийлэмж нь тодорхой харагдана” гэх мэт бүжигчдэд ойлгомжтойгоор тайлбарлаж харилцан нэг нэгнээсээ суралцлаа. Гол дүрийн жүжигчид үгийн эхэнд түрүүлж үндсэн бүжиг, хөдөлгөөнөө хийсний дараа бүжигчид араас нь массаараа дагаж байгаа нь жүжигчнээ тодруулж өгч байгаа хэрэг. Мөн гол ба туслах дүрүүд жүжиглэх явцад зогсох, бодлогошрох, баярлах, гуних үед хөдөлгөөний орон зай, бүжгийн гайхамшгаар харуулж холбосон нь энэ жүжгийн гол шийдэл юм. Жүжгийн эхлэл, дунд, төгсгөл хэсгийн их цэнгэл, баяр наадам, хүүг хаан ширээнд өргөмжлөх их ёслол зэрэг томоохон масс хамарсан хэсэгт яалт ч үгүй мэргэжлийн бүжигчид шаардлагатай байсан нь харагдаж байгаа болов уу.

-Бүжигчдийн маск, хувцасны дизайн, өнгө, сонирхолтой шийдэл байсан. Энэ нь бас бүжгийн хөдөлгөөнийг илүү хүчтэй болгосон болов уу?

-Тийм ээ. Бүх бүжигчид масктай царай нь харагдахгүй байгаа. Бүжигчид бүжиглэж, жүжиглэж байхдаа нүд, нүүр, царай, бүхий л биеийн хэлбэрээр баяртай, жаргалтай, гунигтай, юу хэлэх гэж байгаагаа илэрхийлж болдог. Харин энэ жүжигт бүх бүжигчид масктай байгаа нь биеийн хэлэмж, хөдөлгөөнөөр бүгдийг илүү чадварлагаар илэрхийлэх хэрэгтэй болсон. Тиймээс ч илүү их цаг хугацаа, хөдөлмөр, нарийн мэдрэмж шаардсан бүтээл байлаа.

Нүүр царай харагдахгүй үед хөдөлгөөнийг илүү тод томруун, уран нарийн харуулах шаардлагатай учраас тэр бүрт найруулагчтайгаа хамтарч деталь бүрт нарийн ажиллах шийдлүүд маш их байсан. Үүний нэг нь бүжгийн хөдөлгөөн, биеийн хэлэмжийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хувцас, тайзны шийдэл. Боди арт, эртний төв азиас олдсон олдвор, хүннү гүрний үеийн хувцас зэрэг судалгаа шинжилгээ хийж зурсан хувцасны шийдэл онцгой байж чадсан.

-Бүжгийн ямар ямар төрөл, жанрын урсгал чиглэлээр найруулсан бэ?

-Монголын уламжлалт язгуур бий биелгээ. Эртний ёслол хүндэтгэлийн бүжиглэл, мэндлэх, хүндлэх ёсны намба, орчин үеийн бүжгийн чөлөөт хөдөлгөөн, бүжигчдийн өөрсдийнх нь чөлөөт сэтгэлгээний элемент гэх мэт олон төрлийн бүжгийн урсгал чиглэл, намба төрх, өвөрмөц онцлогийг харуулахыг хичээсэн. Үзэгдэл бүрийн оргил, өрнөл, тайлал зэрэг үйл явдлын утга агуулгад нь тохируулж дээрх төрөл, элементүүдээс сонгож дэглэсэн.

Бүжгийн урлаг өөрөө агуу том ертөнц. Тиймээс бүжгийн гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, масс, олны хэсэг зэрэг бүгдээс нь шигтгэж өгсөн. Мөн бөө мөргөлийн шинжтэй зан үйлийн бүжгийн намба төрхөөс бас оруулсан.

Манай монгол бүжиг яруу тансаг, баялгаас гадна энэ жүжгийг найруулагч дорнын том соёл гэж харуулахыг зорьсон. Зохиолчийн гол санааг  найруулагч том зурагаар, олон төрөл жанраар илэрхийлэхээр харж, нэгтгэж чадсан. “Тамгагүй төр” тайзны бүтээл нь Монголын театрын урлагт цоо шинэ, эрч хүч, шинэ содон тэсрэлт авчирлаа.

-Хүнээр овоолго босгох, шат хийх гээд тайзны чимэглэл нь, эд зүйлсийг нь ч бүжигчдээр илэрхийлсэн нь бас сонирхолтой шийдэл санагдсан?

-Би бүжиг дэглээч соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү шавьтайгаа хамтарч ажилласандаа баяртай байна. Энэ том бүтээлийн бүжгийн найруулгыг ганц хүн хийнэ гэдэг хэцүү. Хоёр хүний санаа нийлж илүү үр дүнтэй ажилласан. Б.Баатар найруулагчийн  санаагаар тамга тэмдгийн дүрс, шат, овоолго зэргийг бүжигчний хөдөлгөөнөөр илэрхийлэхээс эхлээд шинэ хөдөлгөөн гаргах гэх мэт их ажил өрнөсөн юм. Зүгээр л модон шат тавихын оронд хүнээр шат хийхэд хэн хаана ямар байрлал, хөдөлгөөнтэй хэвтэх, босох, суух, хаан хатан хүнээр хийсэн овоолго дээр хэрхэн төвөггүй алхах гээд хөдөлгөөн бүрт шийдэл хайсан.

Хоёр хатны хүүхдийг солих хэсэгт ч бид хэрхэн солих вэ гээд янз бүрээр туршсан. Их хатан шууд очоод солихын оронд бүжигчдээр дамжуулаад нөгөө газраа хүргэж байх жишээтэй. Ингээд л хоёр хүүхдийн хувь заяа солигдоод, төөрөөд явчихаж байгаа юм. Энэ мэтээр бүжгээр юуг, яаж илэрхийлэх, биеийн хэлэмж хөдөлгөөнөөр хүнд яаж хүрч болдгийг жүжгээс харж болно. Хөгжим, бүжиг, драм, циркийн урлаг нийлж цоо шинэ бүтээлийг амилууллаа.

-Та Үндэсний урлагийн их театрын олон бүжиг болон бүжгэн жүжгүүдийг  туурвисан. “Монголын их хатад”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл”, “Жороон жороо”, “Бие чинь болъё” бүжгэн жүжгүүдийг бид сайн мэднэ. Үүнээс ч олон бий. Энэ олон бүтээлүүдээс өнөөдрийн “Тамгагүй төр” физикл драм эмгэнэлт жүжгийн бүжиг дэглэлт, найруулга хэр онцлогтой байв?

-Бүжгийн хөдөлгөөн дэг найруулгагүйгээр тухайн жүжгийн санаа, найруулагчийн хүсэж буй өвөрмөц шинэ шийдэлд хүрэх хэцүү. Тиймээс концертын бүжиг дэглэх, бүжгэн жүжиг дэглэх өөр. Гэсэн ч найруулагчтайгаа хамтарч бүжигчид, жүжигчид, циркчид гээд бүх төрөл жанрын хүмүүстэй харилцаж зөвхөн бүжиг дэглээд зогсохгүй эхнээсээ дуусан дуустал хөдөлгөөн учраас эрэл хайгуул эхэлсэн, ойлголцсон, бүтээж бий болгож чадлаа.

Манай их театрын бүжигчид мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчид. Энэ жүжигт ийм чадварлаг баг хамт олон ажилласан нь жүжгийн гол үйл явдал өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Манай өвөг дээдэс хадны сүг зурагт хүртэл бүжиг, ёслол, баяр наадмын талаар зосоор тэмдэглэж үлдээсэн. Энэ олон төрөл, жанрыг энэ жүжигт илэрхийлсэн нь бүжигчдийн чадвар болоод манай урлагийн их баялаг түүхийг ч харуулж чадсан. Нэг л төрлийн бүжгийн намбаар тухайн жүжгийн үйл явдал, үзэгдлийг илэрхийлэх боломжгүй учраас олон төрлийн бүжгийн элементүүдийг уяж, холбож хийсэн. 

-Өнгөрсөн сард оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадамд “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгээрээ шилдэг бүжиг дэглээчээр шалгарсан. Энэ бүжгэн жүжгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Хэнтий аймгийн Биндэр сум, Өмнөдэлгэр, Батширээт сумдын дунд байдаг Рашаан хаданд маш олон тамга байгаа. Мөн Дундговь аймгийн Дэл ууланд байгаа нөхөн үржихүйн, арга билгийн олон зураглалыг өвөг дээдэс маань хадан дээр тэмдэглэн үлдээсэн. Энэ нь өнөөдөр бидэнд өвлөгдөж ирсэн үнэт соёлоо бид энэ бүжгэн жүжигтээ тусгал болгосон. Гайхамшигт ховор, нандин чулуун судрын түүхийг “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжигтээ харуулахыг зорьсон. Бүжгийн урлагийн сургуулиас санаачилсан энэ бүтээлийн төслийг СУИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл дэмжиж энэ бүтээл төрөх эхлэл тавигдсан. Мөн Соёлын яамны Соёл урлагийг дэмжих сангаас зарласан төсөлд шалгарсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болголоо. Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор С.Дуламын цомнол тайллаар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хөгжмийн аялгуугаар бүтсэн судалгаанд суурилсан инновацийн уран бүтээл юм.

-Таны дараагийн уран бүтээл юу байх бол?

-Бүжиг дэглээч найруулагчийн хувьд нэлээд олон уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. 2013 онд Монголын Үндэсний урлагийн их театрт “Монголын их хатад” бүжгэн туульсыг амжилттай дэглэн найруулсан. Энэ бүтээлээр манай хамт олон “Гоо марал”-ын шагнал хүртэж байсан. Дараагийн томоохон бүтээл бол “Монголын их хатад”-ын үргэлжлэл болох “Монголын их хаад” бүжгэн жүжгийг дэглэхээр төлөвлөж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 

Ц.Баасансүрэн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн баагий (192.82.73.106)
    Хэт үнэтэй билеттэй мөнгө хөөсөн драм
    2022 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    9 цаг 9 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    9 цаг 16 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    12 цаг 7 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК