Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

2022-5-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.10) хуралдаан 12 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав.  

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежмент, төлөвлөлт, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өргөтгөл, хилийн заагийн асуудал, газар ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ түүний хэрэгжилт, тусгай хамгаалалттай газар нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг бүхий л мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас авч  найман удаа хуралдаж, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Баян-Өлгий, Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн тусгай хамгаалалттай зарим газар нутгийн танилцуулга, мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа тодотгов.

Ажлын хэсэг дээрх газруудад ажиллахдаа холбогдох төрийн захиргааны төв болон ажил хариуцсан байгууллага, орон нутгийн байгууллага, иргэдэд тусгай хамгаалалттай газар нутаг, түүний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч санал, хүсэлтийг нь сонссон гэлээ.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаад, хуульд тусгагдсан орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, төрийн бус байгууллагын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог тодорхой болгох, малчдын өвөлжөө, хаваржааны газрын ашиглалт, уламжлалт мал аж ахуйг хэрхэн зүй зохистой эрхлэх талаар, мөн тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цэгцлэх буюу цуцлах асуудлын талаар, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлт хийх талаар, ард иргэдийн оролцоонд тулгуурласан хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах талаар харилцан ярилцаж, тодорхой мэдээлэл  солилцон ажилласан гэж байлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21,0 хувь буюу 32,8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад, 15,0 орчим хувь буюу 24,3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байна. 

Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл:

    Дархан цаазат ангилалд 22 газар 13,8 сая га талбай, 8.8 хувь,

    Байгалийн цогцолборт ангилалд 37 газар 13,5 сая га талбай, 8.6 хувь,

    Байгалийн нөөц ангилалд 47 газар 5,3 сая га талбай, 3.4 хувь,

    Дурсгалт ангилалд 14 газар 106,557 га талбайн 0,07 хувийг тус тус эзэлж байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь нь ойн сангийн 40 хувь нь хамрагдаж хамгаалагдсан хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг улсын төсвөөс санхүүжиж буй 30, төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаад байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар, нутаг бүр хамгаалалтын менежментийн төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулж, эдгээр захиргаадад нийт 827 хүн ажиллаж байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа тодотгоод Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан нийт 15 байгалийн нөөц болон дурсгалт газрууд хилийн заагийг тогтоохоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яамнаас санал авахад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 390 нэгж талбартай давхцалтай гэсэн үндэслэлээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайтай давхцалтай байна гэсэн үндэслэлээр, мөн 2020 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан 4 газар нутгийн хилийн заагийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэсэн үндэслэлээр, нийт 19 тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг одоо болтол баталгаажуулаагүй байгааг онцолсон. 

Улсын тусгай хамгаалалттай 10 газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 25 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байна. Тухайлбал, Тосон хулстай, Их газрын чулуу, Зэд-Хантай- Бүтээлийн нуруу, Тэнгис-Шишгэд, Мөнххайрхан уул-Үенчийн хавцал, Чигэртэйн голын ай сав, Алтан хөхий уул, Хурх хүйтэний хөндий, Хөх нуур бумбат, Ноён уул зэрэг тус газар хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Мөн тусгай хамгаалалттай 16 газарт газар ашиглалтын 5.9 мянган га газрыг хамарсан 3069 гэрчилгээ гарсан байна. Үүний 98.3 хувь нь Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборт газарт байгаа бөгөөд суурьшлын бүс хэт хавтгайрч байгалийн доройтлыг ихээхэн хэмжээгээр үүсгэж байна гэж Ажлын хэсэг үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцлоод газар ашиглагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зориулалтын бусаар ашиглах, газрын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй зэрэг асуудлууд бодит байдал дээр түгээмэл байна. Энэ бүхнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд цаг үедээ тааруулан  хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна гэж дүгнэж байна гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл гуйвуулан ашиглаж байгаа тул хуулийн төслийг шинэчлэн боловсруулахдаа энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийн газрын төлбөр бусад улс орнуудад ямар байдаг талаар тодорхой судалгаа хийж, Байнгын хороонд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнынханд чиглэл болгов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд тогтоолын төсөлд тусгасан заалтуудыг цөөлж, холбогдох хуулийн төслийг боловсруулан яаралтай оруулж ирэх, тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх гэсэн хоёр заалтыг л тогтоолд тусгах саналтай байсан бол Улсын Их Хурлын Ж.Батжаргал тогтоолын төсөлд туссан олон заалтууд нь одоо гараад байгаа асуудлыг яаралтай засаж залруулахад чиглэсэн төдийгүй холбогдох хуулиудын үндсэн үзэл санаанд тусгах ёстой заалтууд тул хасах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр, төслийн нэгдүгээр заалтад “урт” гэсний дараа “дунд” гэж, гуравдугаар заалтын “газрын нэгдмэл” гэсний өмнө “тусгай хамгаалалттай газруудын хилийн цэсүүдийг” гэж нэмэх, 10 дугаар заалтын “мөрдүүлэх” гэсний дараа 11 дүгээр заалтын “газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах” гэснийг оруулж өөрчлөн найруулах саналтай байлаа. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэх нэгдүгээр заалтад "2022 оны намрын чуулганаас өмнө” гэж тодорхой цаг хугацаатай үүрэг, даалгавар өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.  

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.   

Байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож буй уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын үнэт өв болон ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дасан зохицох шаардлагыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын асуудлыг дахин нягтлах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэх ажлын зохион байгуулахаар тусгасан байв.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн төлөв байдал, нөөц даацын судалгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бүхэлд нь буюу хэсэгчлэн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад тодорхой нөхцөл болзолтойгоор хариуцуулан хамгаалалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж, улсын төсвийн ачааллыг бууруулах боломж, нөхцөлийг судалж холбогдох арга хэмжээг авах,  тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх, улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг жил бүр бодитой дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах гэрээг цуцлан, эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгохыг чиглэл болгохоор тусгажээ. 

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, хамгаалалтыг сайжруулах, сүлжээг өргөтгөхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааг чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавих, зардал хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс зөв байршуулах, байгаль хамгаалагчийн орон тоо, хүний нөөцийн хангалт, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоох, Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж, мөрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон газрын асуудлыг судалж, шийдвэрлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн эрхэлж буй нутгийн иргэдийн эрхийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өвөлжөө, хаваржааг нь гэрчилгээжүүлэх, аж ахуйгаа эрхлэх нөхцөл боломжийг нь хангах, тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах нийтлэг шаардлага, стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэхийг чиглэл болгохоор төсөлд тусгасан байлаа.

    Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүсэн хуулийн төслүүд, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 40 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 39 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 14 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 19 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 22 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК