Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэлхийлээ. Энэ үеэр "Витафит" компанийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт тарагнаас гадны механик биет гарсан гэх сошиалд гарсан мэдээллийн талаар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга н.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Витафит” компанийн үйлдвэрлэдэг “Гэр” тарагнаас гаднын биет илэрсэн гэх гомдол ирсэн. Энэ дагуу хяналт шалгалт хийхэд тус компани нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд нийт 5000 гаруй тараг үйлдвэрлэсэн. Бүгд худалдаалагдаж дууссан. Тарагнаас гаднын биет илэрсэн гэх таргыг шинжилж үзэх гэтэл тухайн иргэн устгасан гэж хэлсэн. Тиймээс шинжилгээ хийх боломж байгаагүй. “Витафит” компанийн хувьд технологийн шатандаа малын сүү хүлээж авахаас эхлээд гаднын биет орохооргүй шүүлтүүртэй нь батлагдсан. Хадгалах хугацааны хувьд +4-өөс -4 градустай орчинд гурав хоног хадгалах хугацаатай юм билээ. Ингэхээр тухайн иргэн хадгалалтын горим зөрчсөн байх талтай" гэв.
Д.Батчулуун