зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван төгрөгний бооцоо буюу “Хуйцаа Гонгор”

2022-5-18
0
ЖИРГЭХ

“Ковидоос болоод хоёр жил бүжгээ хийж чадсангүй. Бас энэ золигоос болж гэртээ байх хугацаанд гар утсаар шатар тоглоод хараа жаахан муудах шиг боллоо. Саяхан нүдний хараагаа шалгуулсан ойрын хараа бага зэрэг муудсан байна. Харин холын харааг тасынх шиг л байна гэсэн шүү” гээд зальтай нүдээр инээх гялгар толгойтой энэ хүн бол Ширээний теннисний дэд мастер, улсын шүүгч, аймгийн начин Г.Гонгоржав.

70 гарсан ч хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хөнгөн шингэн тэрбээр теннисний клубүүдээр тэр дундаа “Оч” клубт өнжинө. Зөвхөн теннис ч биш бүжгийн клубт бас явна. “Би чинь жаран хэдэн оны бүжигчин байхгүй юү. Эхнэртээ бүжиг зааж өгөөд хамт бүжиглэсээр байгаад л 1970 онднэг гэрт орсон. Одоо ч бүжиглэдэг хэвээрээ. Сайн бүжиглэдэг бүсгүйчүүд бас надтай бүжиглэнэ ш дээ (инээв). Манай гэр бүл ардчилсан гэр бүл шүү” гээд араас нь лавлаж хэлэв.

1948 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн тэрбээр 3-р ангиасаа теннис тоглож эхэлжээ. Тухайн үед теннисний ширээ цохиур байхгүй. Г.Гонгоржав мастерийн ах нь Сум нэгдлийн дарга байсан бөгөөд урлаг, спорт хөгжүүлэх даалгаврын дагуу панераар (модон хавтан) ширээ хийгээд улаан буланд (соёлын төвд) байрлуулжээ.

Бэргэн эгч нь нэг сэтк, хоёр ракет, хоёр бөмбөг авдарнаасаа гаргаж ирснийг авч найзтайгаа нийлж өнөө улаан буландаа тоглож эхэлж. Гэтэл 4-р ангиа төгсөөд хажуугийн Баян-Уул суманд сурахаар явж 5-р ангиа төгсөөд иртэл сэтк, цохиур, бөмбөгний аль нь ч байсангүй. Нэг жил өнгөрчихөөд байхад яаж ч байх билээ.  Дахиад л мод, панераар цохиур хийж, пальтогоо сэтк болгоод тоглож эхэлжээ. Бөмбөг чангахан цохиод эсвэл гишгээд хонхойлговол шархны лентээр нааж, лааны гэрлээр хонхорхойг нь гаргах зэргээр тоглодог байсан тухайгаа жавхаатай дурсаж ярина.

No description available.

Тэрбээр Төмөр замын техникумын сантехникийн ангийг 1968 онд төгсөж 2-р станцад ажилд ороход тэнд ажилладаг байсан хятад мэргэжилтнүүдтэй үдийн цайны цагаараа тоглодог болж. Ингэж тоглосоор 1970 онд Станцын аварга болжээ. Ажлынхаа ээлжинд гараад  буухдаа шөнө ч байсан хамаагүй тоглодог байсан гэнэ.

1970 онд хуучны байрны подволд “Янгир” ширээний теннисний клуб байгуулагдсаныг сониноос олж уншжээ. Амралтын өдрөө хайж явсаар теннис тоглож байгаа хүүхдүүдийг хардаг болов. Тэнд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж зохиолчийн дүү Монгол Улсын ширээний теннисний дасгалжуулагч, мастер Санжмятав багш сурагчдаа хичээллүүлдэг байж. Теннист хорхойтой тэрбээр Санжмятав дасгалжуулагчид тоглох сонирхолтойгоо хэлж нэг ширээн дээр нь ажлын хамтрагчтайгаа тоглодог болсон байна. Мөн тэр үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэг цаг нь гурван төгрөгөөр теннис тоглуулдаг байж. Тухайн үеийн улсын аварга, мастеруудтай хамт тоглосоор өдий зэрэгтэй тоглолт нь сайжирсныг бахдалтай дурсан ярина. Тухайлбал, МУ-ын ширээний теннисний мастер, улсын гурван удаагийн аварга, олон улсын тэмцээн болон дэлхийн аваргад цөөнгүй оролцсон Ц.Томбуу, мастер “Жоноо” н.Батбаяр, мастер н.Маргад-Эрдэнэ, дэд мастер В.Банзрагч, болон өөрийн үеийн найз н.Нохойжав зэрэг мундагуудтай мөр зэрэгцэн тоглож явж. Тэд хорвоогийн мөнх бусыг үзсэн ч одоог хүртэл алдартай тоглолт, довтолгоо, гаргалт зэрэг нь ширээний теннисний спортод яригдсаар, залуу хойч үе нь үргэлжлүүлсээр буй. Тэр үед хамт тоглодог байсан Мастер Б.Баярмагнай одоо ч хамт тоглодог аж.

Сантехникч, жолооч, машинист зэрэг эрчим хүчний салбарт 40 жил ажиллахдаа шатар, даам тоглоно, хүндийг өргөнө, чөлөөт, самбо бөх, хүндийн өргөлт, үндэсний бөх гээд хичээллээгүй спорт байхгүй аж. Чадахгүй ганц спорт нь тэшүүр. “Нэг удаа тэшүүрдэх гэж оролдоод савж унаад хаширсан. Харин бусдыг нь бол өөрөө өөрийгөө дасгалжуулаад л явчихна. Тэр үед дасгалжуулагчтай байсан бол аль нэгээр нь чамгүй амжилт гаргах байсан гэж боддог юм. Ажлаас маргааш энд ийм тэмцээнтэй, тэнд оролцоно шүү гэвэл тэгээд л заавал оролцоно. Тушаал шүү дээ. Бидний үед 1-рт ажил, 2-рт урлаг спорт, 3-рт гэр бүл байсан юм уу даа. Баасан гарагийн орой ресторан хэсэхгүй. Маргааш хаана ямар тэмцээн байна мэдээ хайна. Байхгүй бол теннисээ тоглох талаар л бодно. Олсон хэдээсээ эхнэртээ өгөөд 300 төгрөг авч үлдэнэ. Миний 300 цаас өснө үү гэхээс хорогдохгүй. Би чинь архи ууж, тамхи татахгүй. Теннисээ бооцоотой тоглож 300-гаа өсгөнө шүү дээ” хэмээн хоржоонтой инээх тэрбээр тухайн үедээ ширээний теннист бооцоотой тоглолтыг бий болгож. Сонирхвол, түүний бас нэг нэр нь “Хуйцаа Гонгор”. Учир нь Улаанбаатар ресторанд хуйцаа 5 төгрөг мантуу 50 мөнгө байх үед мантууны 50 мөнгийг хасаад таван төгрөгийн бооцоотой тоглох саналыг гаргаснаас ахмад теннисчдийнхээ дунд ийм нэртэй болжээ. Харин өндөр бооцооны хувьд тухайн үед хотын дэд аварга, мастер Д.Кака агсантай 1500 төгрөгийн бооцоотой тоглосон нь хамгийн өндөр бооцоотой тоглолт болж байж.

No description available.

“Уг нь 100 төгрөгөөр тоглодог байхад дандаа би хождог байсан юм. Бооцоогоо томруулаад 1500 төгрөгөөр тоглосон чинь Д.Кака хожчихдог юм даа. Тэр үед 1500 төгрөгөөр өвлийн идшэнд нэг шар эсвэл Унгарын хоёр хос мебел ор авахаар мөнгө байхгүй юү” гэх тэрбээр тухайн үед сард 1200-2000 төгрөгийн цалинтай. Харин хамт тоглодог байсан мастер Д.Кака агсан биеийн тамирын багшийн ажилтай 700 төгрөгийн цалинтай байсан гэнэ. Тэгэхээр тухайн үедээ яалт ч үгүй хамгийн том бооцоотой тоглолт болж л дээ. Энэ тоглолтынхоо талаар ярихдаа “Кака их эвгүй топос пень (эргттэй бөмбөг)хийгээд би жаахан өндөр авчихсан буруудаад хариу довтолчихсон” гээд яг л тухайн үедээ очсон мэт биеэрээ хөдөлгөөнийг нь хийж үзүүлэв. “Тэгж нэг оноо аваад л Какагийн тоглолт орчихсон. Чанга чанга орилж бөг бөг шогшоод ирэхээрээ дийлдэхээ больж байгаа нь тэр. Тэгээд л би 1500 төгрөгөө алдсан даа” хэмээн мар мар инээх тэр эрчим хүчний салбарт 40 жил ажиллаад 2008 онд тэтгэвэртээ гарчээ.

Тэтгэвэртээ гарснаас хойш ширээний теннисээ тоглохоос гадна бүжгийн клубт идэвхтэй явж эхэлсэн гэнэ. Стандарт 16 бүжиг, сүүлд нэмээд хоёр бүжиг шинээр сурчээ. Бас “Ододтой бүжиглэе” шоуны дараа Улаанбаатарт бүжгийн клуб, багш маш олон болсныг дурдаад. “Би техникумд байхдаа бүжиг сурчихсан байсан. Эхнэртэйгээ бүжигт явна, тэмцээнд орно. Одоо хоёр, гурван шавьтай. Тэд нар техникээ сурчихсан. Бүжгийн клубт хэн сайн бүжиглэнэ түүнтэй л бүжиглэнэ шүү дээ” хэмээн хөгжилтэй яриа өрнүүлэх тэрбээр “Чи бүжиглэж чадах уу, хэдэн бүжиг мэдэх үү” гэх асуултаар  залуусын төлөөлөл болсон намайг улсхийлгэв. Нээрээ би чинь бүжиглэж чадахгүй. 16 байтугай нэг цэнгээнт бүжиг ч мэдэхгүй. Бас долоо хоногийн 2-3 өдөр спортоор хичээллэж, 1-2 өдөр бүжгийн клубт явдаг 70 гарчихсан хүний хажууд залуу хүн гэхэд жаахан ичих шиг болов. Бидний ажилдаа дарагдсан, их хотын стресстэй, түгжрэлтэй энэ амьдралд ямар нэг спорт, урлагаар хичээллэх нь эрүүл мэндэд ч ашигтай. Энэ талаар дэд мастер, улсын шүүгч Г.Гонгоржав “Бид залуу байхад бүтэн өдөр тоглоод ч ядардаггүй байлаа. Одоогийн залуус баар цэнгээний газраас илүү спорт, урлаг сонирхох хэрэгтэй шүү. Хүн ямар нэг зүйлд дурлаж сонирхох хэрэгтэй. Тэгвэл хэчнээн завгүй байсан ч зав гаргадаг юм. Энүүгээр насаараа шахуу хичээллэсний хүчинд миний хараа ямар сайн гээч” гээд заалны нөгөө талын хананд байрлуулсан ивээн тэтгэгчдийн зурагт хуудасны үгийг  уншиж өгөв.

Ширээний теннис, бүжгээс гадна БГД-ийн 5-р хорооны Ахмадын зөвлөлийн гишүүнийхээ ажил хийнэ. Хорооныхоо ахмадын бүжиг, теннисний сургалт, тэмцээн хариуцдаг бөгөөд баасан гараг бүр мэргэжлийн бүжгийн багш авчирж хичээл заалгадаг гэнэ. Мөн теннисний хичээлийг өөрөө заадаг. Амралтын өдрөөр теннисний тэмцээн зохион байгуулахаар завгүй байгаа түүнтэй “Оч” клубт энэ тэрийг ярьж суух хооронд хажуугаар өнгөрсөн хүн бүртэй найрсаг харилцах юм. “Чи яагаад тэр өдөр ирсэнгүй вэ, яасан орой ирж байна, танай тэмцээн болоо юу, бүжигтээ очно биз дээ” гэхчлэн хүн бүртэй ямар нэг сэдвээр яриа өрнүүлнэ.

“Би гэртээ таван ач зээтэй. Ковидын үеэр заримд нь шатар зааж өглөө. Нөгөөд нь нас нь арай болоогүй болохоор бөмбөгний мэдрэмжтэй болгох гээд гэртээ теннисний бөмбөгөөр харилцдаг юм. Хоёрыг нь барилдуулах гээд зодог шуудаг хийлгэж өгсөн. Өнөөх хоёр чинь барилддаггүй ээ. Бие бялдрыг нь хөгжүүлж гэрийн хүмүүжил олгох ажилтай л байна даа” хэмээн ярилцах зуур хэд хэдэн хүнтэй мэнд ус, бүжиг, тэмцээн яриад амжив.

Түүний үеийн ахмад тамирчдаас одоо гарын арван хуруунд багтах цөөхөн нь л үлдсэн талаар ярих нь гунигтай ч өнөөдөр тоглосоор байгаа нь бидэнд ямар олон зүйлсийг харуулж бас хүүрнэн вэ.

Ц.Баасансүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Оюу (202.126.90.151)
    Санжмятав гэж мундаг багш бсан даа Барилгачин нийгэмлэгт Гэибэ багшийн шавь байлаа Багш маань хаана яваа пм болоо
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
    • Гээмбээ хотод хүүхдүүдэд с.ургалт явуулж байгаа улсын 4..удаагийн аврага сайн багш
      2022 оны 05 сарын 18
  • зочин (66.181.181.211)
    topspin гэж бичих ба ширээний теннисний спортод 1960 - аад оны сүүлээс орж ирсэн техник. Бөмбөгний орой хэсгийг /орой/ шүргүүлэн эрчилсэн эргэлт бий болгож чиглэлийг залан цохиураар цохих техник. Энэ техник нь тоглогчоос төдийгүй цохиурын резин наалтаас ихээхэн хамаардаг бөгөөд манайд 70 - аад оны үеэс орж ирсэн байдаг.
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    6 цаг 19 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    6 цаг 33 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    7 цаг 7 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    7 цаг 16 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    7 цаг 26 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    7 цаг 35 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    8 цаг 0 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    8 цаг 30 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    9 цаг 25 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    9 цаг 52 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    10 цаг 21 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    10 цаг 42 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    10 цаг 58 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    11 цаг 20 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    11 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    11 цаг 55 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    11 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    12 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    12 цаг 46 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    13 цаг 5 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК