зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Хандмаа: Дэлхийд ховор тооцогдох цамын иж бүрэн өмсгөл манай музейд бий

2022-5-18
0
ЖИРГЭХ

19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн түүхийн дурсгал болон өдгөө бидний дунд бэлгэдэл, соёл, эрхэм чанараа хадгалсаар ирсэн онцгой нэгэн сүм музей Улаанбаатар хотын дунд буй. Их жанжин Д.Сүхбаатар Чойжин ламын сүмийн хойно ард түмэндээ үг хэлж, хожим нь 1925 онд тухайн газарт Сүхбаатарын талбайг байгуулсан гэдэг. Ингээд уншигч та бүхэнд Чойжин ламын сүм музейгээс бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.


Энэ сүмийн орой төдийгөөс өдий хүртэл нэг л янзаараа товойж, нар салхинд элэгдсэн дээвэр нь цаг хугацааны гэрч болон үлджээ.

Музейн урд зүгээс ороход долоон метрийн өндөр “янпай” хаалга угтана. Монгол Улсад дөрвөн ширхэг ийм хаалга байдгаас нэг нь энэ. Биднийг музейн тайлбарлагч Ц.Хандмаа тосож авлаа. Тэрбээр музейн салбарт ажиллаад олон жил болсон төдийгүй сүүлийн арав гаруй жил Чойжин ламын сүм музейн тайлбарлагчаар ажиллаж байгаа гэнэ.

- Танд өдрийн мэнд хүргэе. Бид одоо гол сүмийн уд зогсож байна. Ямар утга билэгдэлтэй талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

- Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Манай музей нийт таван сүмээс бүрддэг. Бүгд өөрсдийн гэсэн утга агуулгатай. Тухайн үед манай улс манжийн эрхшээлд байсан төдийгүй Манжийн хаан Чойжин буух сүм хийд барихыг зөвшөөрдөггүй байж. Иймд Чойжин лам Лувсанхайдав арга сэдэж, Манжийн хаан танд 55 өрөө тасалгаатай орд харшийг өргөн барьж байна хэмээн хүсэлжилжээ. Иймд Манжийн хаан энэхүү сүмд Хар зүгийн шулмасын омгийг дарагч сүм хэмээх нэр өгсөн. Үүнийг орчин цагт товчлоод өршөөлийг хөгжүүлсэн сүм гэдэг нэрийг Манж, Монгол, Төвд, Хятад хэлээр бичсэн нь гол сүмийн хүндэтгэлийн гол хаалган дээр сийлбэрлэжээ. Бид одоо гол сүмийн урд зогсож байна. Энд төрийн их Чойжин лам Лувсанхайдав шашин номын үйл хэргээ бүтээж,Чойжин буулгадаг байсан сүм юм. Ядамын сүмд одоогоор засвар хийж байгаа, энэ сүмд Чойжин буулгахын өмнөх залбирал буюу нууц тарни, бясалгал хийдэг байжээ.

- Төрийн их Чойжин Лувсанхайдав буюу наймдугаар Богд Жибзундамбын төрсөн дүү. Энэ хүний намтар түүхийг ярих нь зөв байх. Чойжин ламын музейг Богд дүүдээ зориулж бүтээлгэсэн гэж сонсож байсан юм байна.

- Тэгэлгүй яахав. Тухайн үед Манжийн эрхшээлд байсан төдийгүй тухайн үед сүм хийг барих тиг гэж  байсан. Үүний дагуу 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт урлаач Омбын удирдлага дор 300 орчим урлаачид барьсан. Сүмийн хувьд тэгш хэмийн тэнхлэгийн дагуу баригдсан.  1950-аад он хүртэл хаалттай буюу судалгаа эрэм шинжилгэний зорилгоор Судар бичгийн хүрээлэнд харьяалагддаг байсан бөгөөд 1962 оноос нийтэд үзүүлэх нээлттэй сүм болсон байдаг. Улмаар 2000-аад оноос эхлэн музейн статусд шилжиж байжээ.

Уран барилгын энэ цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, ‘”Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суварга, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авъяас билэг, бурхан ухаан, сүсэг бишрэлээр урлан бүтээсэн бурхны шашны түүх, соёлын үнэ цэнэтэй 6500 гаруй бүтээлийн дээжис хадгалагддаг.

- Чойжин лам Лувсанхайдав өөрөө төр шашны үйл хэрэгт бие сэтгэлээрээ зүтгэж ирсэн хүн. Тиймдээ ч энэхүү сүмд төрийн үйл хэргийг хамгаалах сахиус байдаг гэлцдэг. Энэ талаар тайлбарлаж өгнө үү.

 - Тиймээ. Манай музейн онцлох үзмэрийн нэг болох Улаан сахиус Жамсран бий. Наймдугаар Богдын үеэс шүтэж ирсэн. Манай сор үзмэрийн нэг боло цам гарахад өмсөж байсан цамын иж бүрэн өмсгөл нь манайд төдийгүй дэлхийд ховор үзмэр байгаа. Их хүрээний урлаач Пунцаг- Осорын 6000 орчим байгалийн шүрийг хүний булчингийн ширхэг дагуу шигтгэж урласан ийм бүтээл байна. Энэ шүрэн баг Пунцаг-Осорын өөрийн урласанаар нь Монголд дөрөвхөн бий. 1800-аад оны үед хүрээ цамд өмсөж хэрэглэж байсан гэдэг. Улаан сахиусыг одоо хүртэл хууль цагдаагийн албанд шүтдэг.

- Гол сүмд Богдын багш Ёнзонхамбын занданшуулсан шарил байдаг гэдэг. Энэ талаар?

- Гол сүмийн зүүн хойморт Ёнзонхамба Балданчоймболын занданшуулсан шуумал дүрийг зассан байдаг. 30 орчим жил их хүрээний хамба байсан бөгөөд 1910 онд таалал төгссөний дараа шавь нар нь шүтээн болгож шуумлын аргаар гаднах биеийг нь шуумалдаж бүтээсэн. Харин баруун талд нь энэ сүмийн тэргүүн Лувсанхайдавын шуумал дүрийг зассан байна.

- Музейн үзмэрүүд хэдийд бүтээгдсэн бэ? Өндөр гэгээний сүмд Өндөр гэгээн Занбазрын бүтээсэн бурхад байдаг гэсэн.

- Музейд халхын анхдугаар Богд Өндөр гэгээний өөрийн мутрийн бүтээлүл болон түүний шавь нарын бүтээсэн бурхан, бүтээлүүд бий. Жишээлбэл, бурхан багшийн одоо ирээдүй өнгөрсөн гурван цагийн дүр, Өндөр гэгээний өөрийн дүрийг алтан шармал бурхад яг тухайн үеийн хийц хэлбэрээ хадгалж үлдсэн байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Т.Мөнхжаргал

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    13 цаг 53 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 20 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    14 цаг 35 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    15 цаг 45 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    16 цаг 1 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    16 цаг 16 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 2 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 17 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    Уржигдар 16 цаг 09 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Уржигдар 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Уржигдар 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    2025-05-23
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    2025-05-23
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    2025-05-23
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    2025-05-23
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК