“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т тэнцсэн 23 аж ахуйн нэгж, 14 ТББ-д батламж гардуулан өглөө. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн нэгдүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний сонгон шалгаруулалтад тэнцсэн 23 аж ахуйн нэгж, 14 төрийн бус байгууллагад ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир нар “Батламж” гардууллаа. Энэхүү хөтөлбөр нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, ажлын байранд тогтвортой ажиллуулах зорилготой юм.