Гашуунсухайт боомтоор энэ оны эхэнд 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сард өдөрт 400 орчим машин нэвтэрч байна. Хэрэв халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.